ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ БОДЛОГО
Simple дэх найзууд нь та хэддээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлэхтэй холбоотой хувийн болон эмзэг мэдээллүүдийг нь цуглуулах, боловсруулах, ашиглах, аан бас зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг нь гуравдагч этгээдэд дамжуулахдаа олон улсын стандарт болон бүхий л холбогдох хууль журмуудад нийцүүлэн ажилладаг шүү.
Энд нь ямар ямар хуулиуд байдаг юм бэ гэхээр:
- Монгол Улсын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль
- Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай хууль
- Бусад холбогдох хууль тогтоомжууд
Хувийн мэдээлэлд юу юу багтдаг юм бэ?
Дээр дурдсанчлан бид хэд нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ үзүүлэхдээ дараах мэдээллүүдийг нь авдаг:
- Эцэг, эхийн болон өөрийн чинь нэр
- Төрсөн он, сар, өдөр
- Төрсөн газар
- Оршин суугаа газрын чинь хаяг, байршил
- Иргэний бүртгэлийн чинь дугаар
- Боловсрол болон аливаа гишүүнчлэл
- Цахим тодорхойлогч
- Баримт бичиг, санхүү, зээл болон Simple апп-ыг ашиглахтай холбоотой биометрик мэдээлэл
- Утасны чинь загвар, багтаамж, камерын мэдээлэл болон бусад өгөгдөл мэдээллүүд
Зөвшөөрөл өгөх болон зөвшөөрөл өгөхөөс татгалзах
Харилцагч манай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хүсэлтээ илэрхийлсэн, бас гэрээний нөхцөл болон хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалахад шаардлагатай мэдээллийг өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд л Simple дэх найзууд нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлнэ. Харин дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлэхээс татгалзах юм шүү.
Хэрэв гэрээгээ хэдийнээ байгуулчихсан бол гэрээний нөхцөл, хувийн мэдээллийг чинь цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалахтай холбоотой өгсөн зөвшөөрлөөсөө татгалзаж, мэдээллээ устгуулж болно. Ингэхийн тулд бидэнд бичгээр хүсэлтээ өгч, гэрээгээ цуцлаарай. Харин манай зүгээс Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль мөн олон улсын стандартад заасан байдаг хугацаанаас багагүй хугацаанд хадгалаад дараа нь устгана.
Мэдээллийг чинь ямар зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглах вэ?
Simple дэх найзууд нь дараах зорилгоор мэдээллийг чинь холбогдох хууль, тогтоомжид заасан шаардлагад нийцүүлэн цуглуулж, боловсруулж, ашигладаг шүү:
- Зээлийн болон худалдан авалтын эрх тооцоолоход
- Судалгаа хийхэд
- Өөрт чинь тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоход
- Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар бас нөхцөлийг сайжруулахад
- Мэдээлэлд чинь хэрвээ өөрчлөлт орсон байвал шинэчлэх
- Олон хэрэгтэй санхүүгийн болон бусад мэдээллийг дамжуулахад
- Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ эрсдэлийг үнэлэхэд
- Санхүүгийн болон мэдээллийн аюулгүй байдлыг хангахад
Ямар тохиолдолд мэдээллийг чинь хуваалцах вэ?
Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад
Мэдэгдэл
Бид бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи зэрэгтээ тогтмол өөрчлөлт, шинэчлэлтийг хийдэг учраас шинэчлэгдсэн нөхцөлүүдээ дараах сувгуудын аль нэгээр хүргүүлснээр хүлээн зөвшөөрсөнд тооцно. Үүнд:
- Simple апп-д мэдэгдэл оруулах
- Бүртгэлтэй и-мэйл хаягаар нь мэдэгдэл илгээх
- Simple.mn вебсайтад мэдээлэл байршуулах
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах сувгуудаар бидэнтэй холбогдоорой.
- Харилцагчийн төв, салбарууд
- 1800-2828
- info@simple.mn