Simple-ийн зээлийн гэрээг Гэрэгэ киоск машинаар хийх боломжтой боллоо
Simple-ийн зээлийн гэрээг Гэрэгэ киоск машинаар хийх боломжтой боллоо2024-04-12

Simple аппликейшний бүртгэлээ үүсгэсэн шинэ хэрэглэгчид Гэрэгэ киоск машины орон даяарх 280 гаруй байршлаас өөрт хамгийн ойрыг сонгон дижитал зээлийн гэрээгээ ямар ч үнэ төлбөргүйгээр байгуулах боломжтой боллоо.

Тодруулбал, Simple болон Гэрэгэ Системс компаниуд өнгөрөгч 3 сард байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд уг үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Ингэснээр, Simple дэх найзууд нь гэрээ байгуулах цэгийнхээ тоог долоо дахин нэмэгдүүлж харилцагчдадаа улам бүр ойртож чадлаа.

Гэрэгэ киоск ашиглан Simple aпп-аас зээл авахын тулд доорх алхмуудыг биелүүлсэн байх ёстой:

  1. Гар утсандаа Simple апп татаж, бүртгэлээ бүрэн үүсгэх
  2. Зээлийн эрхээ шалгах
  3. Төрийн мэдээлэл солилцооны тоон гарын үсгийн G sign апп-ыг гар утсандаа суулгаж баталгаажуулсан байх (Хараахан амжаагүй бол өөрт ойрхон Гэрэгэ киоскоос цахим гарын үсэг авна).
  4. Цахим гарын үсэг авсны дараа Гэрэг киоск дээрх Simple апп-ын “Гэрээ байгуулах” гэсэн сонголтыг дарж, дижитал гарын үсгээ ашиглан гэрээгээ байгуулах.

Дараах холбоосоор нэвтэрч өөрт хамгийн ойр Гэрэгэ киоскын байршлуудтай танилцаарай: www.gerege.mn/kiosk

gerege_geregekiosk_simple-10.jpg