Уриалга: Хайртай бизнесүүдээ дэмжье
Уриалга: Хайртай бизнесүүдээ дэмжье2021-07-22

Бид өөрийн мэдэлгүй эргэн тойрныхоо зүйлстэй сэтгэл зүрхээрээ холбогдсон байдаг. Тийм л учраас бидэнд дуртай амттан, тухтай газар, хамт байхад дулаахан хүн, ороод гарахад сэтгэл хөглөдөг газрууд гэж бий. Цар тахлаас үүдэлтэй хөл хорио биднийг хайртай, дуртай бүхнээсээ зайгаа барьж, тийш хүрэх замаас хөлөө тушихаас аргагүйд хүргэв. Дэлхий ертөнцөөс гэрийнхээ цонхоор тусгаарлагдсан уйтай өдрүүд бидэнд урьд өмнө төдийлөн анзаарч байгаагүй бодлуудаа эргэцүүлэх хугацаа ч өглөө. Хэрвээ намайг тухтай байлгадаг, надад урам зориг эрч хүч өгдөг, намайг хөглөдөг хайртай бизнесүүд маань үүдээ барьчихвал яах бол?..

Дэлхийн банкнаас цар тахалтай холбоотойгоор Монголын бизнесүүдийн дунд хийсэн судалгаагаар 2021 оны байдлаар судалгаанд оролцосон 360 компанийн 99 хувь нь бэлэн мөнгөний хомстолд орсон бол 90 хувь нь бэлтгэн нийлүүлэгчдээ төлөх төлбөрөө долоо болон түүнээс дээш хугацаагаар хойшлуулаад байгаа аж. Мөн хамгийн харамсалтай нь судалгаанд оролцсон компаниудын 27 хувь нь удаан хугацаанд алдагдал хүлээхгүйн тулд хаалгаа бүрмөсөн барьж, бизнесээ зогсоосон баримт байна. Энэ бол бодит эрсдэл, бизнесүүд үнэхээр хүнд хэцүү цаг үеийг туулж байгаагийн тод жишээ билээ.

Хөл хорионы үеэр үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүйд хүрсэн бизнесүүд үе шаттайгаар үйлчилгээгээ нээж эхэлж байна. Тэдэнд яг одоо та бидний дэмжлэг хамгийн их хэрэгтэй үе нь. Зөвхөн үйлчилгээг нь аваад зогсохгүй бусдадаа уриалж, мэдээллийг нь хуваалцаж, санал болгох нь та биднээс их зүйл шаардахгүй боловч хайртай бизнесүүдэд маань хамгийн хэрэгтэй дэмжлэг болно. Ийм учраас Simple дэх найзууд нь та бүхнийг хайртай бизнесүүдээ энэ хүнд хэцүү цагт чадахаараа дэмжээрэй гэж уриалж байгаа юм.

Бидний уриалгыг хүлээж авсан дээрх найман газар төдийгүй таньд эрч хүч өгч, урам зориг хайрлаж, халуун дулаан мэдрэмж төрүүлдэг тэр л бизнесүүдээ чадахаараа дэмжээрэй. Харин Simple-н зүгээс бид 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг 1-36 сарын хугацаатайгаар жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд болон старт ап бизнесүүдэд олгож байна. Та заавал дараалалд орж дугаарлах шаардлагагүй simple.mn/business веб хаягаар орж зээлийн хүсэлтээ онлайнаар явуулахад л хангалттай бөгөөд ажлын 1-3 өдрийн дотор шийдвэрлэх юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-2828 дугаараас авах боломжтой.

Хайртай бизнесүүдээ дэмжье, Simple Business

news_1_footer.png

тушихаас аргагүйд хүргэв. Дэлхий ертөнцөөс гэрийнхээ цонхоор тусгаарлагдсан уйтай өдрүүд бидэнд урьд өмнө төдийлөн анзаарч бай