Зээлийг бизнестээ хөшүүрэг болгон ашиглахуй 🤔
Зээлийг бизнестээ хөшүүрэг болгон ашиглахуй 🤔2022-10-07

Санаагаа сая доллар болгохоор гарааны бизнес эхлүүлж, бизнесээ том корпорацын хэмжээнд хүргэх зорилготой олон бизнес эрхлэгч бий. Тэдэнд тулгардаг тоймгүй олон асуудал дундаас ач холбогдлын хувьд нэн тэргүүнд орох санхүүгийн хөшүүргийн тухай авч үзье.

Оффис, тоног төхөөрөмжөөс эхлүүлээд эргэлтийн хөрөнгө зэрэг санхүүжилт шаардлагатай асуудлуудыг өөрийн хөрөнгөөр, эсвэл зээлээр шийдэх эсэх сонголт хийх, зарим нь гарцаагүй байдалд орон шийдэх нь ч бий. Учир нь бизнесүүд бүр халааснаасаа хөрөнгө гаргах, хөрөнгө оруулагч татах боломжгүй байдаг.

Хөшүүрэг бол зээлээр санхүүжилт босгох санхүүгийн стратеги.

Тухайлбал, зээлийн янз бүрийн арга барилаар хөрөнгө оруулалт татан өгөөж хүртэж болдог. Ялангуяа жижиг дунд болон олон хувьцаа эзэмшигчгүй компанийн хувьд санхүүгийн түрээс (лизинг), санхүүжилт татан хөрөнгө босгох нь богино хугацаанд зорилтдоо хүрэх арга хэрэгсэл болдог.

Дээрх зургаар илэрхийлсэн харьцаа бол компанийн баланс дээрх актив, пассив юм. Компанийн хөрөнгө гэдэг цаад утгаараа эздийн өмч буюу хуримтлагдсан ашиг, санхүүгийн хөшүүрэг буюу урт, богино хугацааны өр төлбөрөөс бүрддэг. Жишээ болгон компанийн тайланг авч үзье.

Богино хугацаат өр төлбөр дотор цалингийн өглөг багтдаг. Энэ бол тухайн компани хүний капиталыг өмчлөх боломжгүй, өмч нь болохгүй учраас нэг төрлийн хөшүүрэг болж байгаа юм.

Хөшүүрэг өндөр байх сул тал нь юу вэ?

bild_buehne_bj_2001_Faktorzertifikate_en.jpg

Хөшүүргийн асуудалтай тал нь төлөвлөгөө бүтэхгүй бол ихэнх хүн өрөө буцаан төлөхөд гарах хүндрэлийг тооцоололгүй хэтэрхий өөдрөгөөр бодож, эцэст нь алддаг.

  • Зээлээр санхүүжилт татахад зээлийн хүүний өсөлт
  • Валютаар татсан зээлийн хувьд ханшийн өсөлт

Дээрх эрсдэлийг анхаарах ёстой. Хэдийгээр зээлийн хүү нь татвараас хасагдах зардалд ордог ч компанийн тогтмол зардлуудыг өсгөдөг гэдгийг санах хэрэгтэй.

Үүнтэй төстэй байдлаар хөшүүргээр санхүүжүүлэн авсан хөрөнгийн үнэ цэнээс мөн хамаарна. Хэрэв хугацаа өнгөрөх тусам хөрөнгө үнэ цэнээ алддаг бол хөшүүрэг ашиглах нь хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулдаг.

Бизнесийг удирдахад нэлээд олон санхүүгийн харьцаа, үзүүлэлтийг анхаарах хэрэгтэй. Эдгээрийн зарим нь ашигт ажиллагааг илэрхийлж хөрөнгө оруулагчдад ногоон гэрэл мэт дохио өгдөг ч давж болохгүй улаан шугамд ойртож буйг дохиолох нь ч бий. Хөшүүрэг бол өөрөө тооцоолон гаргаж ирсэн харьцаа бөгөөд компанийн өмчид өр төлбөрийн эзлэх хувийг илэрхийлдэг. Үүнийг тооцоолсноор компанийн удирдлага, зээлдүүлэгч, хувьцаа эзэмшигч болон оролцогч талуудад хөрөнгийн бүтэц дэх эрсдэлийн түвшинг тодорхойлоход тусалдаг.

Жижиг дунд бизнес санхүүгийн хөшүүргийг ухаалгаар ашиглаж чадвал өөрийн бизнесээ дараагийн түвшинд аваачих бүрэн боломжтой. Гэхдээ зорилгоо тодорхой болгох хэрэгтэй.

Тодруулбал, танд яг одоо санхүүгийн түр зуурын хэрэгцээ байгаа юу эсвэл ямар нэгэн худалдан авалт авалт хийж өргөтгөл хийх эсвэл өөр нэг компанийг эгнээндээ нэгтгэхийн тулд их хэмжээний мөнгө хэрэг болсон уу? Энэ хэлбэрийн санхүүжилт нь өртөг, эрсдэл нэмэх учир та өөрөө болон таны бизнес үүнийг даван туулж чадах уу гэдэг асуулт л хамгийн чухал юм.

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

web banners BL copy.jpg