Хэрхэн бизнесийн боломжоо технологиор тэлэх вэ?
Хэрхэн бизнесийн боломжоо технологиор тэлэх вэ?2022-11-18

Дараах судалгаанаас харахад, бизнесүүдийн 40% нь дижитал хэрэгслүүд тэдний бизнестэй хамааралгүй гэж үздэг бол 38% нь үр дүн авчрахгүй гэж боддог байна. Энэ бүхнээс харахад нэн тэргүүнд өөрийн тань бизнест ямар дижитал технологиуд тохиромжтой талаар сайтар ойлголттой болох нь чухал юм.

Үүний дараа хэрэглэгчидтэйгээ хэрхэн дижитал орчинд үр дүнтэй харилцаа тогтоох талаар ойлголттой болно. Доорх графикт энгийнээс эхлээд ахисан түвшин хүртэлх дижиталчлалыг хэрэглэгчидтэйгээ харилцах тал дээр хэрхэн сайжруулахыг харууллаа 🚀

thumbnail_Table S.jpg Эх сурвалж: Deloitte

Дижитал шилжилтийн гол зорилго нь Customer experience буюу хэрэглэгчийн туршлагыг нэмэгдүүлэх гэдгийг мартаж болохгүй.

  • Манай хэрэглэгч юу хүсдэг вэ?
  • Ирээдүйд юу хүсэх бол?
  • Тэд хэн бэ?
  • Тэдэнд ямар саад бэрхшээл үүсч байна?
  • Тэд ямар хугацаатай манай бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглаж байна?
  • Бид тэдэнд хэрхэн анхаарал халамж тавих боломжтой вэ?

Үүнийг хийхэд манай боломж бололцоо хэр байгаа вэ? гэх мэт олон асуултад анхаарлаа хандуулж, хэрэглэгч болон байгууллагынхаа нөөц боломжоо ойлгох нь дижитал шилжилтийн эхлэх цэг юм. Байгууллагын шийдвэр гаргах түвшнийхэн үйлчлүүлэгчдийнхээ туршлагыг томоор нь харж, нэвтрүүлсэн технологи, хэрэгжүүлж буй маркетинг нь үр дүн өгч байгаа эсэхийг нягтлахын тулд үндсэн хоёр зүйлээр хэмжих хэрэгтэй.

MicrosoftTeams-image.png

Давтагдашгүй хэрэглэгчийн туршлага

Бүтээгдэхүүн, үйлчилгээ тань төвөг чирэгдэлгүй байж, үйлчлүүлэгчдэд салахын аргагүй үнэ цэнийг бий болгож чадаж байгаа эсэхийг тодорхойлно.Танайхтай холбогдох, бүртгүүлэх, төлбөр төлөх, хүргэлт авах, сав баглааг задлах гээд бүхий л байдлаар амар хялбар байдлыг хангах нь чухал. Хэрэглэгч танай бүтээгдэхүүн, үйлчилгээг ашиглахдаа хэр сэтгэл хангалуун байдгийг дараах гурван хүчин зүйлээр тодорхойлно.

  1. Үр нөлөө
  2. Амар хялбар байдал
  3. Сэтгэл ханамж

Үнэнч хэрэглэгчийн бодлого

Хэрэглэгчээ алдахгүй байхад анхаарах. Хэрэглэгч таны бизнест үнэнчээр үлдэх эсэх, үйлчилгээгээ урт хугацаанд авсаар байх сонирхолтой эсэхийг тодруулаарай. Мөн танайхаас нэмж бараа бүтээгдэхүүн авах хэр хэмжээний сонирхолтой байдгийг харгалзан үзэж, харилцагчийн туршлагыг баяжуулж сайжруулах хэрэгтэй. Үнэнч, байнгын хэрэглэгчтэй болж, танай бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдад санал болгох сонирхолтой болсон эсэхийг анхаарч үзээрэй 👀

Эцэст нь дижитал шилжилтийг зөвхөн технологи, програм хангамж гэж харалгүй, бизнесийг тань сайжруулах хэрэглэгч дээр тулгуурласан цөм гэж хараарай.

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

web banners BL copy.jpg