Мартагдашгүй брэнд бүтээх нууц
Мартагдашгүй брэнд бүтээх нууц2023-05-24

Брэндинг гэдэг нь компани, бүтээгдэхүүн, үйлчилгээний ондоошил, өвөрмөц дүр төрхийг бий болгож, сурталчлах үйл явцыг хэлнэ. Брэндинг нь тухайн брэндийн зан төлөв, үнэт зүйл, хэрэглэгчдэд өгөх мессеж, зорилтот хэрэглэгчдэд үүнийгээ тогтмол хүргэх явдал цогц үйл ажиллагаа билээ. Жишээлбэл спортын хувцас үйлдвэрлэгч “Nike” брэндийн философи нь “хүн бүр тамирчин” “Зүгээр л хий” уриа нь доор бусдад урам зориг өгч, бүх зүйл боломжтой гэх мессежийг бүтээгдэхүүнээрээ дамжуулан хүргэдэг.

Брэндинг яагаад чухал вэ?

Брэндинг нь компанийг зах зээлд бусдаас ялгарах, танигдахуйц байдлыг бий болгоход тусалдаг. Ингэснээр үйлчлүүлэгчидтэй гүн гүнзгий харилцаа тогтоогоод зогсохгүй үнэнч үйлчлүүлэгчдийг бий болгох, бизнесийн онцлогт тохирсон хамгийн тохиромжтой маркетингийн сувгийг олох гэх мэт ач холбогдолтой. Хүчтэй брэнд нь компанид үнэ цэнийг нэмж, боломжит түншүүд болон хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц болгодог. Үүний нэгэн жишээ бол дэлхийн даяар 225 үйлдвэртэй, зах зээлийн үнэлгээ нь 260 тэрбум ам.доллар давсан, “Кока Кола” компани билээ. Хэрэглэгчидтэйгээ үнэ цэнтэй холбоо үүсгэхийн тулд аз жаргал, баяр хөөр гэсэн эерэг сэтгэл хөдлөлүүдийг ашигладаг бөгөөд “аз жаргалын амт” гэдэг урианаас илэрхий харагддаг.

Брэндийн салшгүй нэгэн хэсэг бол тогтвортой байдал юм. Мессеж, дизайн, брэндийн guideline бүхнийг нэгэн ижил утга агуулгатай, байлгаж чадвал үйлчлүүлэгчдийн дунд итгэлцэл, найдвартай байдлыг бий болгодог. Ийм учир байгууллагын вэбсайт, сошиал медиа зэргээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн, сав баглаа боодол хүртэлх бүхий л хэсгүүдэд брэндээ тогтвортой, нэгэн стандартын дагуу харагдуулах нь чухал. “McDonalds”, “KFC”, “Starbucks” зэрэг брэндүүд нь дэлхийн аль ч өнцөгт гадна хаяг, үүдний хэсгээс эхлээд хоолны сав баглаа боодол, ажилчдын хувцас хүртэл нэгэн стандартын дагуу жигд ашигладаг нь брэндээ хоногшуулах тогтвортой байдлыг илэрхийлж буй хэрэг юм.

Брэнд нь зөвхөн лого, шошгоор хязгаарлагдахгүй, компанийн эрхэм зорилго, үнэт зүйлс, ажилтнуудын үйлчлүүлэгчидтэй харилцах арга барилыг хамарсан цогц үйл явцыг хэлнэ. Өнөөгийн үед хэрэглэгчид илүү олон сонголттой болж байгаа бөгөөд компаниуд бусдаас ялгарч, өөрсдийгөө хэрэглэгчдэд таниулах нь чухал болоод байна. Тогтвортой, нэгдмэл брэндийн мэдрэмжийг зорилтот бүлгийн хэрэглэгч, харилцагчдад амжилттай хоногшуулах чухал билээ.

Хэрхэн амжилттай брэнд үүсгэх вэ?

Амжилттай брэнд бий болгохын тулд хамгийн түрүүнд өөрийн байгууллагын бүтээж буй үнэ цэнийг тодорхойлох, зорилтот бүлэг буюу хэрэглэгчдэд үүсгэсэн үнэ цэнээрээ хэнд, ямар асуудлыг шийдэж өгч байна гэдгээ сайтар судлах шаардлагатай.

Бизнес эрхлэгчдийн хувьд брэнд үүсгэх нь өрсөлдөгч байгууллагаас ялгарах, зах зээлд байр сууриа олох, бататгах, үнэнч хэрэглэгч, үйлчлүүлэгчээ татахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул эхнээс нь зөв арга барилаар бий болгох нь нэн чухал юм.

Artboard 3.png

Доорх 7 алхам нь амжилттай брэнд үүсгэх үндэс бөгөөд үүнд:

  • Зах зээлийн болон өрсөлдөгчийн судалгаа хийх
  • Байгууллагын үнэт зүйлс болон алсын харааг тодорхойлох
  • Хүмүүст тогтооход хялбар содон, дурсагдахуйц нэр, лого бодож олох
  • Өөрийн үнэт зүйлс онцлогт тохирсон өнгө, хэв маягийг тодорхойлж, эдгээрийг хэрхэн яаж ашиглах талаар тусгасан зааварчилгаа бэлтгэж, байгууллагын бүх ажилчдад танилцуулж зөв хэрэглэхийг хэвшүүлэх
  • Байгууллагаас гадагш гарч буй бүх хэсгүүд дээр эдгээрийг нэгэн жигд байхад анхаараарай
  • Хэрэглэгчидтэйгээ харилцаа холбоотой байж, тэдний санал, сэтгэгдлийг сонсож байгаарай
  • Өөрсдийн брэндийг үнэлж дүгнэлт өгөх, шаардлагатай сайжруулалтуудыг цаг алдалгүй хийдэг байх нь чухал шүү.

Дүгнэж хэлэхэд

Брэнд бол аливаа бизнесийн зайлшгүй чухал хэсэг бөгөөд таны бизнесийн үнэ цэнийг өсгөж, дараагийн шатанд хүргэх түлхүүр юм. Сайн брэнд үүсгэж чадвал та ирээдүйд учрах олон зардлыг хэмнэх, цаашлаад бизнесийн ашиг орлогоо урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

MicrosoftTeams-image (1).png