Дижитал маркетинг 101 🧐
Дижитал маркетинг 101 🧐2023-09-14

Дижитал маркетингийг зөв хийж чадсанаар бага өртгөөр зорилтот зах зээлдээ хүрэх боломжтой.

Тиймээс ч зар сурталчилгаандаа ихээхэн хэмжээний төсөв гаргах боломжгүй жижиг дунд бизнесүүдэд том боломж үүсдэг. Үүгээр зогсохгүй зарын самбар, өнгөтөөр хэвлэсэн зурагт хуудас зэрэг уламжлалт аргатай харьцуулахад онлайн сурталчилгааныхаа үр дүнг хэмжиж болдгоороо давуу талтай. Тэгвэл энэхүү нийтлэлээр дижитал маркетингийн гол төрлүүд болон анхаарах хүчин зүйлсийг онцлон хүргэх болно.

Artboard 1 copy 10.png

SEO буюу хайлтын оновчлол

Товчхондоо хайлтын оновчлол нь танай бизнесийг хайлтын илэрц дээр эхэнд гарч ирэх боломжийг нэмэгдүүлэх юм. Зөвхөн Google дээр л гэхэд өдөрт 3.5 тэрбум хайлт үйлдэгдэж буй энэ цаг үед танай бизнесийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ юу байхаас үл хамааран үйлчлүүлэгчид хором мөч тутам танай бизнесийг онлайнаар хайж байдаг. Өөрөөр хэлбэл хайлтууд дээр танай бизнес гарч ирэхгүй тоо болгонд бизнес тань боломжит үйлчлүүлэгчдээ алдаж байгаагаас өөрцгүй юм. Хайлтын оновчлол хэрхэн ажилладгийг доор зурганд илэрхийлэв.

Artboard 1 copy 9.png

Хайлтын оновчлолыг вебсайт дээрх болон вебсайтаас гадуур гэж хоёр ангилж болно. Вебсайт дээрх оновчлол нь та вебсайтаа өөрчилж илүү оновчтой болгох бөгөөд энэ нь вебсайтдаа мэдээлэл оруулахдаа гарчгаа юу гэж нэрлэх, ямар үгс ашиглах, нэмэлт холбоосуудыг оруулах зэргээс эхэлнэ. Тухайлбал, танай бизнес гар утас худалдаалдаг бол гар утас гэх үгийг олон оруулсан ч өрсөлдөгчдөөсөө ялгарч чадахгүй тул хайлтын дээгүүр гарч ирэх магадлал тун бага юм. Оронд нь зардаг утасныхаа загварыг тодорхой дурдах, утаснуудын онцлогийг тайлбарлах, бусад хандалттай холбоосуудыг шигтгэж оруулах нь тустай.

Вебсайтаас гадуурх оновчлол нь вебсайтынхаа хайлтын ранкыг дээшлүүлэхэд чиглэх бөгөөд үүнд бусад вебсайтууд дээр вебсайтынхаа линкийг дурдуулах, контентоо сурталчлах, сошиал сүлжээнд маркетинг хийх зэрэг орно. Томоохон сошиал сүлжээнүүдийг ашиглан бизнестэйгээ уялдаатай мэдээллүүдийг тогтмол оруулах нь вебсайтын хандалтыг нэмэгдүүлж, ранк ахиулахаас гадна тухайн сошиал сүлжээнд ч мөн брендээ илүү таниулах боломжтой.

Эцэст нь та Google эсвэл ямар нэгэн хайлтын систем ашиглахдаа хайлтын илэрцийн гурав эсвэл дөрөвдүгээр хуудас руу хэр тогтмол очдог вэ? Хариулт нь хэзээ ч үгүй эсвэл хааяа л байвал энэ нь онлайн маркетинг ажиллаж байгаагийн жишээ юм.

Artboard 1 copy 5.png

Контент маркетинг

Контент маркетинг нь брендтэйгээ холбоотой нийтлэл оруулах, бичлэг хийх, подкаст хөтлөх зэргээр боломжит худалдан авагчдыг татах стратеги юм. Яагаад контент маркетинг чухал гэж? Блог хөтөлж тогтмол контент оруулдаг бизнесүүд бусад бизнесээс сард 67%-иар илүү олон хүнд хүрдэг байна. Холбоотой контентыг нь уншсаны дараа 10 хүн тутмын 6 нь тухайн бүтээгдэхүүнийг илүү сонирхож эхэлдэг аж.

Контент маркетинг хийх үед баримтлах нэг чухал зарчим бол тууштай байх юм. Тогтмол контент оруулснаар алсдаа таны контентыг уншигчид танай бизнесийг үнэ цэнтэй зөвлөгөө өгдөг нэгэн гэж харж эхлэх бөгөөд энэ үеэс тэд ямар нэг худалдан авалт хийхдээ танайхыг сонгох нь илүү түгээмэл болж эхэлдэг. Хэрэглэгчдийн 70% нь зар сурталчилгаанаас илүүтэй контентоор дамжуулж аливаа бизнесийн талаар ойлголттой болдог байна.

Жижиг бизнесүүдэд контент маркетинг хэр хүчтэй нөлөө үзүүлдэгийн нэг жишээ нь Америкын Good Greens гэх тэжээллэг энергийн бар хийдэг компани юм. Тэд контент дээрээ анхаарч тогтмол оруулж эхэлснээр дөрөвхөн сарын дотор тэдний борлуулалт 50%-аас илүү өссөн аж. Контентдоо голдуу хүмүүсийн нийтлэг мэдээд байдаггүй тэжээлээ хэрхэн авах талаарх мэдээлэл, хэрхэн хүлэмжээ ургуулж арчлах зэрэг мэдээлэл багтааж байсан бөгөөд сошиал сүлжээндээ давхар хэрхэн хэрэглэгчид тэдний тэжээллэг барыг хэрэглэдэг талаарх түүхүүд оруулж байв.

gmb-logo.jpg

Хайлт

Хэрэв танай бизнес биет салбартай бол Google My Business нь танай брэндийн чухал суваг болох боломжтой. Google дээр компанийнхаа байршил, вэбсайт, бүтээгдэхүүний талаар мэдээлэл оруулах амархан. Гэвч та энэ аргыг ашиглахдаа хэрэглэгчдээс ирдэг контент дээр анхаарах ёстой бөгөөд үүнд үнэлгээ, сэтгэгдэл, зургууд орно. Эдгээр нь танай дараагийн боломжит хэрэглэгч танай салбараар орох эсэхийг шийдэх гол хүчин зүйл болдог. Харвардын сэтгэл судлаач Даниел Гилбертийн судалгаанд дурдсанаар хүмүүс шинэ зүйл туршихдаа бусдын зөвлөмж, сэтгэгдэлд голдуу тулгуурладаг бөгөөд эдгээр нь ч статистикийн хувьд илүү зөв байх магадлал өндөр байдаг аж.

Дижитал маркетинг хийхэд анхаарах хүчин зүйлс:

Зорилго 🎯

Дижитал маркетинг хийхээсээ өмнө юунд зорьж байгаагаа тодорхойлох нь эхний алхам юм. Танай бизнесийн дижитал маркетинг ямар ямар зорилготой вэ, гол хэмжүүрүүд нь юу вэ, дижитал маркетингийн зорилгоо бизнесийнхээ ерөнхий зорилготой хэрхэн нийцүүлэх вэ? Зорилгоо тодорхойлсноор боломжит сонголтуудаа нарийсгаж тухайн зорилгодоо хүрэхэд тань туслах арга хэрэгслийг сонгох боломжтой болно.

Хэрэглэгчид 🧑‍

Хэрэглэгчдээ хэн гэдгийг, хаана байдгийг, юу хүсдэгийг мэдэхээс гадна тэд танай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн, ямар сувгаар авдгийг, мөн тэдэнд бэрхшээлтэй байдаг зүйлс болон зорилгуудыг илүү таньснаар тэдэнд илүү хүрэх, тэдний хэрэгцээнд илүү нийцэх оновчтой маркетингийн сувгаа сонгох боломжтой болох юм. Тухайлбал, залуу үеийнхэнд илүү хүрэх гэж байгаа бол вэбсайтаас илүүтэйгээр инстаграмаар өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаараа бүтээлч байдлаар хүргэх нь илүү оновчтой юм.

Төсөв 💸

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлахад хэр хэмжээний мөнгө гаргахаа тооцсоноор санхүүгийн байдалдаа тохирсон хэмжээний маркетинг хийж, хүлээлтээ ч мөн нийцүүлэх боломжтой болох юм.

Сонголтууд 🤫

Зорилтот зах зээл болон төсвөө тодорхойлсноор одоо ямар аргаар дижитал маркетинг хийхээ сонгох үе юм.

Эцэст нь бизнестээ тохирсон дижитал маркетингийн хэрэгслийг олох нь цаг хугацаа шаардах бөгөөд үүнд шалгарсан арга нь туршиж үзээд үргэлжлүүлэн сайжруулах юм 🧐

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

MicrosoftTeams-image (13).png