Үйлчлүүлэгчдээ бизнестээ дурлуулахуй
Үйлчлүүлэгчдээ бизнестээ дурлуулахуй2021-11-08

Бизнес эхлүүлж буй хүмүүст тулгардаг хамгийн том асуудал бол шинэ хэрэглэгчдийг олох, одоогийн хэрэглэгчдээ алдахгүй байх явдал байдаг. Үйлчлүүлэгчдээ хадгалж үлдэх нь шинээр олохоос хамаагүй бага өртөгтэй байдаг тул бизнестээ хэрхэн хэрэглэгчдийгээ “дурлуулах” зөвлөмжүүдийг хүргэе.

1. Хэрэглэгчээ нэн тэргүүнд ойлго

01.png

Өөрөөсөө хэдхэн асуулт асуугаад үйлчлүүлэгчээ зураглах гэж үзээрэй.

  • Тэд хэн бэ? Танай хэрэглэгчид хувь хүмүүс бол тэдний нас, хүйс болон ажил мэргэжлийг, бизнес бол тэдний салбар, компанийн хэмжээг олж мэд. Үүнийг мэдсэн цагт тэдэнтэй ижил төстэй хэрэглэгчдийг татахад хялбар болно.
  • Тэд яагаад танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгодог юм бол? Хэзээ хэрхэн авдаг вэ? Биечлэн авдаг уу эсвэл онлайнаар авдаг уу? Танай компанийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Мөн өрсөлдөгч компанийн тань талаар ямар бодолтой явдаг бол?

2. Таны USP (Unique Selling Proposition) юу вэ?

Asset 2.png

Бараа үйлчилгээгээ авах шалтгааныг үйлчлүүлэгчиддээ өгөх хэрэгтэй . Үүнийг “Unique Selling Point” (USP) гэж нэрлэдэг. “Хэрэглэгчид манайхаас л худалдаж авдаг. Учир нь бид л зөвхөн ... санал болгож чадна” гэх өгүүлбэрийг дуусгаж өөрийн USP-ээ тодорхойлох боломжтой. Жишээлбэл, “Манай онлайн дэлгүүр нэмэлт төлбөргүйгээр тухайн өдөртөө хүргэж өгдөг” гэвэл, энэ нь нэн яаралтай бараа худалдан авах хэрэг гарсан хэрэглэгчдэд өгч буй “USP” юм.

Эсвэл ”Манай дэлгүүр сард 500 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн байгууллагад 5 хувийн хөнгөлөлт үзүүлдэг” бол зардал хэсэгтээ маш хянуур ханддаг байгууллагад өгч буй “USP” юм. Ийм жижиг атлаа бусдаас ялгардаг байх нь өндөр үр дүнтэй. Яагаад гэвэл USP нь хэрэглэгч шийдвэр гаргахдаа юуг харж байгаатай байнга уялдаатай байдаг бөгөөд бидний эцсийн зорилго буюу хэрэглэгчдээ өөрийн бизнестээ хайртай болгоход туслах юм.

3. “Амьд” харилцаа тогтоох

Asset 3.png

Жижиг дунд бизнесүүдийн нэг давуу тал нь харилцагч нарын тоо тийм ч их биш байдаг. Тиймээс харилцагч болгонтой илүү ойрхон байх боломжтой . Тэдэнтэй үе үе холбогдож, царай болон нэрийг нь тогтоож авснаар харилцааг илүү бат бөх, урт хугацааных болгодог. Тухайлбал, танай кофе шопт өглөө болгон орж ирдэг үйлчлүүлэгчийн нэрийг мэдсэн бол дараагийн удаа аяган дээр нь нэрийг нь бичээд өгөөрэй. Хэрэглэгч биш хувь хүн гэж хандах нь тэднийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ илүү үнэнч болгох эхний алхам болдог.

4. Биелүүлж чадахгүй амлалт, баталгаа бүү өг

Asset 4.png

Анхаарал татсан сурталчилгаа, татгалзахын аргагүй амлалтууд үйлчлүүлэгчдийг нэг удаа татаж чадна. Гэвч үүндээ хүрч чадахгүй байх нь үйлчлүүлэгчдээ тун таагүй сэтгэгдэл үлдээснээр дахин үйлчлүүлэх хүсэлгүй үлддэг. Өгч буй амлалт, баталгаандаа тууштай байснаар илүү сэтгэл хангалуун, байнгын үйлчлүүлэгчдийг бий болгоно. Тухайлбал, 2011 онд New Balance шинэ гутлынхаа талаар танилцуулж байсан бөгөөд энэ нь “Хөлийн булчин, гуяын урд болон арын булчин, өгзөгний булчинг идэвхтэй ажиллуулж, улмаар өөх шатаадаг далд балансын технологийг ашигласан” гэж сурталчилж байв.

Гэтэл олон судалгаанаас харахад уг гутал нь бусад гуталтай харьцуулахад эрүүл мэндэд ямар ч нэмэлт ашиг тусгүй бөгөөд эсрэгээрээ гэмтэлд хүргэж болзошгүй гэх үр дүн гарч компанийг бодит биш сурталчилгаа явуулсан хэргээр шүүхэд өгсөн байна. Энэ хэрэг New Balance-н хувьд тийм ч сайн PR биш байсан гэдгийг хэлэх нь илүүц биз. Улмаар New Balance-н пүүз худалдаж авсан хүн болгон 100 долларын буцаан авалтын эрхтэй болсон бөгөөд нийтдээ 2.3 сая гаруй долларын нэмэлт зардал гарч байв.

5. Ажилтнуудтайгаа яаж харьцана, тэд үйлчлүүлэгчидтэй тэгж л харьцана

Asset 5.png

Бизнес эрхлэгчид цаг завгүй ажилладаг нь үнэн. Гэвч хааяа нэг цаг гаргаад өөрийн хийж байгаа ажлаа томоор харж, өөрөөсөө хэрэгтэй асуултууд асууж, өөрчилж болох зүйлсээ бодолцож үзэх нь өөрт тань л хэрэгтэй. Хийж байгаа зүйлдээ хайртай хүн жижигхэн зүйл өөрчлөх үед бусад хүн таны хийж байгаа зүйлд хайртай болох нь тийм ч хэцүү биш гэдэгт бид итгэдэг.

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 500,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

functions 4x5_BL.jpg