Simple апп нь Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC27001:2013 стандартыг амжилттай нэвтрүүллээ. Олон улсын итгэмжлэлийн JASANZ байгууллагаас 2023 оны 06 сарын 26-ны өдөр баталгаажуулж, гэрчилгээг олгосон юм.
Simple нь өдөр тутмын үйл ажиллагаанд хадгалагдан, дамжуулагдаж, боловсруулагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүй задруулах, алдагдах, өөрчлөгдөх эрсдэлийг тодорхойлж, бууруулах арга хэмжээ авч, хянах үйл явцыг амжилттай хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах үйл явцыг бий болгосноор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоотой байгууллага боллоо.
ISO/IEC 27001:2013 стандарт нь дэлхийн 140 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн, эрсдэлийн зохистой удирдлагад суурилсан, мэдээллийн нууцлалтай, үнэн зөв, хүртээмжтэй байдлыг хангах үндсэн зорилт бүхий удирдлагын тогтолцооны стандарт юм.
Ийнхүү Simple дэх найзууд нь харилцагчийн мэдээллийг хамгаалахад чиглэсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоог амжилттай нэвтрүүллээ.