Түгээмэл асуулт, хариулт
Simple аппликэйшн
Simple аппликэйшнийг яаж татах вэ?
Та өөрийн ухаалаг утсан дээрх Appstore-с "Simple.mn", Playstore-оос "Ashid" гэсэн үгээр хайлт хийн Simple аппликэйшнийг татаж аваарай.
' + "IOS линк: https://apps.apple.com/us/app/id1527026555
"+"Android линк: https://play.google.com/store/apps/details?id=mn.mllc.ashid&gl=MN
Нууц үгээ хэрхэн солих вэ?
Simple аппликэйшнийн Profile > Нэвтрэх нууц үг > Харилцагчийн нууц үг солих товчийг даран нууц үгээ солих боломжтой.
Хувийн мэдээллээ хэрхэн солих вэ?
Аппликэйшнийн Profile хэсгээс Миний мэдээлэл цэс рүү орж хувийн мэдээллээ өөрчлөх боломжтой.
Утасны камер таниулах: Android
Та гар утасныхаа Settings > Apps > App name > Permissions > бүгдийг ON болгох
Утасны камер таниулах: iOS
Та гар утасныхаа Settings > App name > Camera > ON болгох
Гэрээ хэрхэн хийх вэ? Гэрээ хийхэд ямар бичиг баримт шаардлагатай вэ?
Зээл авахын тулд та өөрийн биеэр иргэний үнэмлэх эсвэл гадаад пасспорттой манай харилцагчийн төв дээр ирж зөвхөн 1 удаа гэрээ байгуулахад болно.
Харилцагчийн төв хаяг: Сэнтрал Тауэр 1 давхар
Ажиллах цагийн хуваарь: Даваа – Баасан гарагуудад 10:00 – 19:00, Бямба гарагт 11:00 – 16:00 цаг хүртэл ажиллах ба Ням гарагт амарна.
Дижитал зээл
Зээл хэрхэн авах вэ?
Хэрэв та зээлийн гэрээ байгуулаагүй бол манай харилцагчийн төвд ирж зөвхөн 1 удаа гэрээ байгуулахад болно.
Зээлийн гэрээ байгуулсан бол та 08.00-22.00 цагийн хооронд 30 сая хүртэлх төгрөгийн зээлийг манай аппликэйшнээр дамжуулан, барьцаагүйгээр, 36 сар хүртэлх хугацаагаар авах боломжтой.
Зээл авахад ямар шаардлага тавих вэ?
- 18 нас хүрсэн, Монгол улсын иргэн байх
- Сүүлийн 2 жилийн хугацаанд Монголбанкны Зээлийн Мэдээллийн Санд чанаргүй зээлийн түүхгүй байх
- Өр, орлогын харьцаа хэтрээгүй байх
- Эхнэр/нөхрийн хувьд хугацаа хэтэрсэн зээлгүй байх
Зээл авсан өдрөө зээлээ хаахад хүү төлөх үү?
Төлөхгүй.
Миний авч болох зээлийн хэмжээг хэрхэн шийдэх вэ?
Таны санхүүгийн түүх болон бусад мэдээлэлд үндэслэн манай систем танд зээлийн оноо бодох бөгөөд энэхүү онооноос хамааран зээлийн хэмжээ, хүү болон хугацааг шийдвэрлэнэ.
Зээлийн хэмжээ, хугацаа, хүү, шимтгэл ямар байх вэ?
- Зээлийн олголтын шимтгэл: 0₮
- Зээлийн хэмжээ: 100,000₮ - 30,000,000₮
- Зээлийн сарын хүү: 1.9% - 3.0%
- Хугацаа: 36 сар хүртэл
- Зээлийн эрхийн шинэчлэх хураамж: 2,000₮
- Qpay-ээр зээл төлөх шимтгэл: 300₮
- Зээлийн эрх хаалгах хураамж: 5,000₮
- Тодорхойлолт авах (тухай бүр): 5,000₮
Зээлийн эргэн төлөлтөө хэрхэн хийх вэ?
Зээлийн эргэн төлөлтийг Simple аппликейшнаас төлөх бөгөөд Qpay-р эсвэл Голомт банкны Socialpay үйлчилгээг сонгон төлөх боломжтой.
Зээлийн хугацааг сунгах боломжтой юу?
Уучлаарай, одоогоор боломжгүй.
Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?
Зээл эргэн төлөх өдөр төлбөрөө хийгээгүй бол төлөөгүй үлдсэн зээлийн дүнд нэмэгдүүлсэн хүү нэмж тооцогдох ба Монголбанкны журмын дагуу хугацаа хэтэрсэн хоногоос шалтгаалан "Зээлийн мэдээллийн сан"-д ангилал буурч бүртгэгдэнэ.
Орлого хүлээн авах дансаа солих боломжтой юу?
Та орлого хүлээн авах дансаар ѳѳрийн нэр дээрх 1 харилцах дансыг бүртгүүлэх боломжтой. Хэрвээ солих шаардлагатай бол Simple аппликэйшнийн Profile> Данс холбох хэсгээс хуучин бүртгүүлсэн дансаа устгаад шинээр харилцах дансаа бүртгүүлээрэй.
Бизнес зээл
Simple гэж хэн бэ?
Simple бол сүүлийн үеийн технологи, ухаалаг шийдлийг ашиглан цаг, энерги, мөнгийг чинь хэмнэхэд зориулсан хэрэгсэл юм.
Simple бизнесийн зээлийг хэнд олгох вэ?
Ямар нэгэн худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр бичил, жижиг, дунд бизнес эрхэлдэг хэн бүхэн энэ зээлийг авах боломжтой.
Бизнесийн зээлийн зориулалт нь юу вэ?
Таны бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх, нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд зориулан олгож байна.
Бизнесийн зээлийн нөхцөл нь ямар вэ?
Та өөрийн бизнест тохирсон зээлийн нөхцөлийг энд дарж харна уу.
Ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
- Бизнесээ 6 сараас доошгүй хугацаанд эрхэлсэн
- Банк болон бусад ББСБ-д чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх.
Өөр санхүүгийн байгууллагуудад зээлийн үлдэгдэлтэй бол зээл олгогдох уу?
Таны борлуулалтын орлого нь манай тогтоосон шалгуурыг хангаж байгаа тохиолдолд зээл олгож болно.
Заавал үл хөдлөх хөрөнгө барьцаалах уу?
Бид 40 сая хүртэл төгрөгийн бизнесийн зээлд үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүй бөгөөд бараа материал, борлуулалтын орлого, бусад хөдлөх хөрөнгө барьцаалан зээл олгоно.
Зээл авахад ямар материал бүрдүүлэх вэ?
- Орлого нотлох баримтууд (дансны хуулга 6-12 сар хүртэл, хар дэвтэр, кассын тайлан, санхүүгийн тайлан)
- Үйл ажиллагаатай холбоотой баримтууд (тусгай зөвшөөрөл, түрээсийн гэрээ, бусад)
- Банк болон ББСБ-д зээлийн үлдэгдэлтэй бол зээл, барьцааны гэрээний хуулбар
- Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тохиолдолд хөрөнгийн гэрчилгээ.