Төлөөлөн удирдах зөвлөл
Төлөөлөн удирдах зөвлөл
“Ашид Капитал ББСБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь үндсэн 4 гишүүн болон 1 хараат бус гишүүнтэйгээр ажилладаг бөгөөд Монгол улсад мөрдөгдөж буй Компанийн тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, зохицуулагч байгууллагаас батлан гаргасан холбогдох журам заавар болон Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
МУИС-ийн Физик, электроникийн сургуулийг Электроникийн инженер чиглэлээр, АНУ-ын Техасын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Тэрээр анх 1997 онд М-Си-Эс Группэд хөл тавьсан. Юнител ХХК, Анунгоо ХХК, М-Си-Эс Группийн Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал зэрэг өндөр хариуцлагатай албан тушаалуудыг хашиж, компани удирдах, оновчтой бизнесийн стратеги боловсруулах зэрэг арвин их туршлага хуримтлуулсан ба 2022 оноос эхлэн М-Си-Эс Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Б.Билигүүн
Инженер, эдийн засагч мэргэжилтэй Л.Гантөмөр нь Нидерланд, ОХУ зэрэг улсуудад боловсрол эзэмшиж ажлын гараагаа ШУТИС-ийн Компьютерын техник, менежментийн сургуульд багшлахаас эхэлсэн. Үүний дараагаар АНУ-д төвтэй Procter and Gamble компанийн Казакстан, Зүүн Европын салбаруудад багагүй хугацаанд ажиллаж хожим 2006 онд М-Си-Эс Группэд хөл тавьж Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн. Тэрээр 2015 оноос хойш М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд олон улсын бизнесийн арга барил, стандарт, менежмент зэргийн арвин их туршлагатай юм.
Л.Гантөмөр
Г.Мягмаржав нь Санхүүгийн удирдлагын мэргэжилтэй бөгөөд 2006 онд ШУТИС-ийн Компьютерын техник, менежментийн сургууль, 2012 онд АНУ-ын “ДиВрай” Их сургуулийг тус тус дүүргэсэн. 2005 оноос хойш М-Си-Эс Группийн охин компаниудад Санхүүгийн шинжээч, санхүүгийн менежерээр ажиллаж байсан бөгөөд 2012-2013 онд Гоёо ХХК-ийн Дэд захирал, 2013-2020 онд Юнител Группийн Дэд ерөнхийлөгч, Санхүү эрхэлсэн захирлаар тус тус ажиллаж байсан. Мягмаржав нь 2020 оноос хойш М-Си-Эс Инвестмент ХХК, М-Си-Эс Венчерс ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Г.Мягмаржав
Б.Тэмүүлэн нь Америкийн Атлантын олон улсын коллеж, Швед улсын Ионшопинг олон улсын бизнесийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, Канад улсын Саймон Фрейзер их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, Английн Лондон хотод Куин Мэригийн их сургуулийг Банк санхүүгийн магистр зэрэгтэй төгссөн. Тэрээр Энержи Ресурс ХХК-д санхүүгийн шинжээч, М-Си-Эс Холдинг ХХК-д хөрөнгө оруулалтын ахлах шинжээч, Ашид Капитал ББСБ ХХК-д судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга мөн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан санхүү, хөрөнгө оруулалт, менежментийн чиглэлээр туршлагатай ба 2022 оноос эхлэн М банкны Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна.
Б.Тэмүүлэн
Д.Баярсайхан нь “Лонг Терм Партнерс оф Монголиа” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд өмнө нь Russel Investments, Deutsche Bank, Дэлхийн банкны харьяа Олон улсын санхүүгийн корпорац зэрэг олон улсад өндөр нэр хүнд бүхий байгууллагуудад ажиллаж байсан туршлагатай. Тэрээр Япон улсын Хитоцубаши их сургуулийг бакалавр, Токиогийн их сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн.
Д.Баярсайхан
Компанийн бүтэц зохион байгууллалт
Байгууллагын журам
Залгамж халааны бодлого
Мэдээллийн ил тод байдал, тайлагналын журам
ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хорооны ажиллах журам
ТУЗ-ийн дэргэдэх Цалин урамшуулал, нэр дэвшүүлэх хорооны ажиллах журам
ТУЗ-ийн дэргэдэх Эрсдэлийн удирдлагын хорооны ажиллах журам
ТУЗ-ийн үйл ажиллагааны журам