SIMPLE ХБҮЦ АМЖИЛТТАЙ ХААГДЛАА
SIMPLE ХБҮЦ АМЖИЛТТАЙ ХААГДЛАА2023-12-25

Simple Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасны зургаа дахь удаагийн хүүний эргэн төлөлт болон үндсэн төлбөрийн 50 хувь буюу ₮25 тэрбумын төлөлтийг 2023/12/25-нд гүйцэтгэж үнэт цаасыг амжилттай хаалаа.

Simple нь 2022 оны 6 дугаар сарын 20-нд хамгийн өндөр дүнтэй буюу ₮50 тэрбумын ХБҮЦ-ыг гаргаж улмаар ердөө хоёр хоногийн дотор татан төвлөрүүлэн Монголын Хөрөнгийн Бирж дээр рекорд тогтоож байсан.

Simple ХБҮЦ гаргахад “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК, “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК, “Өмгөөллийн Батбаяр энд Партнерс” ХХК, “Шонхор үнэлгээ Аудит” ХХК, “Юнайтед Айр Файнэнс” ХХК хамтарч талаар оролцсон юм.

Нийт хөрөнгө оруулагч нартаа баярлалаа.