Simple III бондын арилжаа нээгдлээ2024-06-07
Улсдаа анхны рейтингтэй буюу зээлжих зэрэглэлтэй бондынхоо эхний болон хоёрдугаар ээлжийн арилжааг бид өнгөрсөн оны 6 болон 10-р саруудад нээж тус бүр ердөө нэг өдрийн дотор зорилтот эх үүсвэрээ татаж, амжилттай хааж байсан билээ.
Харин энэ удаад бид тус бондынхоо гурав дахь ээлжийн захиалгыг өнөөдөр /2024.06.07/ Монголын хөрөнгийн бирж дээр цан цохиж, нээлээ.
Simple дэх найзууд нь өөрийн хөрөнгө, зээлийн багц, цэвэр ашгаараа финтекүүд дундаа тэргүүлэх компаниудын нэг хэмээх байр сууриа хадгалсаар байна.
Simple III бондын нөхцөл:
- Зээлжих зэрэглэл: ВВВ+
- Хүү: 18% жилийн
- Хугацаа: 18 сар
- Хүүний төлөлт: Улирал тутам
- Нэгжийн нэрлэсэн үнэ: ₮100.000
- Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮20 тэрбум
Оролцогч талууд:
- Үндсэн Андеррайтер: Голомт Капитал ҮЦК ХХК
- Туслах Андеррайтер: Мандал Капитал ҮЦК ХХК
- Хуулийн фирм: Өмгөөллийн Батбаяр энд Партнерс ХХН
- Аудит: Мэжик Консалтинг Аудит ХХК
- Зэрэглэл тогтоох компани: Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК
Simple III бондод хөрөнгө оруулахыг хүсвэл https://trader.golomtcapital.com/ болон 7012-1530 дугаарт холбогдож захиалгаа өгөөрэй.