Simple III бондын арилжаа амжилттай хаагдлаа
Simple III бондын арилжаа амжилттай хаагдлаа2024-06-12

Монголын анхны рейтингтэй Simple бондын III ээлжийн анхдагч зах зээл дэх арилжаа 6 сарын 7-нд нээгдэж 6 сарын 11-нд амжилттай хаагдлаа.

Ингэснээр Simple дэх найзууд нь хэрэглэгчдийнхээ цаг, мөнгө, энергийг чухал зүйлсдээ зарцуулахад нь туслах бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээ илүү хүртээмжтэйгээр үргэлжлүүлэн хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтаа татлаа.

Simple III бондын үндсэн андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК, туслах андеррайтераар Мандал Капитал ҮЦК ХХК ажилласан бол хуулийн фирмээр Өмгөөллийн Батбаяр & Партнерс ХНН ХХК, аудитаар Мэжик Консалтинг Аудит ХХК, зэрэглэл тогтоох байгууллагаар Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК нар тус тус ажилласан юм.

Таны дараагийн хөрөнгө оруулалтаар уулзтал түр баяртай.