ISO/IEC 27001:2013 стандартыг амжилттай хэрэгжүүлж буйг баталгаажууллаа2024-06-25
Simple апп нь Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2013 стандартыг өнгөрөгч 2023 онд нэвтрүүлсэн билээ.
Харин энэ онд олон улсын магадлан итгэмжлэлийн SIS Certifications Pvt. Ltd байгууллагаас биднийг энэхүү стандартыг бүхий л үйл ажиллагаандаа амжилттай, тасралтгүй хэрэгжүүлж буйг магадлах аудитаар баталгаажуулж, 2024 оны 6 сарын 24-нд гэрчилгээ олголоо.
Өөрөөр хэлбэл Simple дэх найзууд нь харилцагчдынхаа мэдээллийг алдагдахаас сэргийлэх, тэдгээр эрсдэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг олон улсын стандарт, монгол улсын холбогдох хууль журамд амжилттайгаар нийцүүлэн ажиллаж байна.