Simple I бондын эргэн төлөлтийг бүрэн гүйцэтгэлээ
Simple I бондын эргэн төлөлтийг бүрэн гүйцэтгэлээ2024-07-05

Бид дотооддоо анхны рейтингтэй Simple бондынхоо I ээлжийн арилжааг 1 жилийн өмнө эхлүүлж, зорилтот дүн болох ₮20 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлж байсан.

Харин өнөөдөр /7 сарын 5/ 12 сарын дараа эргэн төлөгдөх нөхцөлтэй энэхүү бондынхоо IV улирлын хүүний болон үндсэн төлбөрийг төлж хааснаар хөрөнгө оруулагчдадаа амласан амлалтаа бүрэн биелүүллээ.

Энэхүү татан төвлөрүүлсэн эх үүсвэр нь Simple-чүүдийн цаг, энерги, мөнгийг хэмнэхэд чиглэсэн олон бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг илүү хүртээмжтэйгээр үргэлжлүүлэн олгоход ихээхэн түлхэц болсон юм.

Үүнээс гадна бид өнгөрөгч оны 11 болон энэ оны 6 саруудад тус тус арилжаалагдсан рейтингтэй Simple бондын II болон III ээлжийн хүүний төлөлтүүдийг хуваарийн дагуу гүйцэтгэж байна.