Зээлийн үйлчилгээг илүү хурдан хүргэх нөхцөл бүрдлээ
Зээлийн үйлчилгээг илүү хурдан хүргэх нөхцөл бүрдлээ2024-09-19

Simple дэх найзууд нь Дижитал Кредит компанитай хамтран LOS (Loan Origination System) буюу зээлийн өргөдөл боловсруулалт, олголтын илүү дэвшилтэт програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Энэхүү програмын тусламжтайгаар харилцагчдын бүртгэл, зээлийн өргөдлийн мэдээлэл бүрдүүлэлт зэрэг зээл олголтын бүхий л шат дамжлагуудаа автоматжуулж, харилцагчдадаа зээлийн үйлчилгээг илүү түргэн шуурхай, хүртээмжтэйгээр хүргэх нөхцөл бүрдлээ.