ТоС Холбоонд үндсэн гишүүнээр нэгдлээ
ТоС Холбоонд үндсэн гишүүнээр нэгдлээ2024-10-16

Simple дэх найзууд нь байгуулагдсан цагаасаа эхлэн байгальд хайртай байж, тогтвортой хөгжлийн санал санаачилгуудыг үйл ажиллагаатайгаа уялдуулан ажилласаар ирсэн.

Харин энэ удаад эдгээр үйл ажиллагаагаа дараачийн түвшинд аваачих, тогтвортой хөгжлийн зорилтуудад илүү өргөн хүрээнд хувь нэмрээ оруулах, тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор ТоС Холбоо буюу Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоонд үндсэн гишүүнээр нэгдсэн шүү.

Түүнчлэн бид тус холбооны тусламжтайгаар өөрсдийн үйл ажиллагаан дахь тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг бэхжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад болон дотоодын эх үүсвэрээс ногоон хөрөнгө оруулалт татах зэрэг олон чиглэлүүдэд илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо.