Шилдэг ажил олгогч компаниар тодорлоо
Шилдэг ажил олгогч компаниар тодорлоо2025-06-16

2025 оны 6-р сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газраас Simple дэх найзуудыг нь "Шилдэг ажил олгогч"-оор тодрууллаа.

Тодруулбал, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх зэрэг үйл явдлуудад бидний оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлсэн юм.

Бид 2024 онд л гэхэд нийт ₮1.2 тэрбумыг Нийгмийн даатгалын санд, ₮7.5 тэрбумын татварын орлогыг улсын төсөвт тус тус төвлөрүүлсэн байна.