Simple ХБҮЦ-ны үндсэн төлбөрийн ₮25 тэрбумыг олголоо
Simple Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасны дөрөв дэх удаагийн хүүний эргэн төлөлт болон үндсэн төлбөрийн 50 хувь буюу ₮25 тэрбумын төлөлтийг 2023/6/23-нд амжилттай гүйцэтгэлээ.
Simple нь 2022 оны 6 дугаар сарын 20-нд хамгийн өндөр дүнтэй буюу ₮50 тэрбумын ХБҮЦ-ыг гаргаж улмаар ердөө хоёр хоногийн дотор татан төвлөрүүлэн Монголын Хөрөнгийн Бирж дээр рекорд тогтоож байсан.
Simple ХБҮЦ гаргахад “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК, “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК, “Өмгөөллийн Батбаяр энд Партнерс” ХХК, “Шонхор үнэлгээ Аудит” ХХК, “Юнайтед Айр Файнэнс” ХХК хамтрагч талаар оролцсон юм.