Simple апп Монгол Улсад анх удаа дотоодын BBB+ зэрэглэл авлаа
Simple апп нь СЗХ-оос санхүүгийн чадавхын зэрэглэл тогтоох тусгай зөвшөөрөлтэй зээлжих зэрэглэл тогтоогч “МИРА” агентлагаас Монгол Улсдаа анх удаа дотоодын BBB+ зээлжих зэрэглэлийг авлаа.
BBB+ нь хөрөнгө оруулалтын зэрэглэлийн сайн ангилалд багтаж байгаа бөгөөд дунд зэргийн эрсдэлтэй буюу хөрөнгө оруулалт хийх боломжтой зэрэглэл юм.
МИРА нь бонд болон байгууллагын зээлжих зэрэглэл тогтоох, ногоон бондын баталгаажуулалт, ЖДҮ-н зэрэглэл, бизнесийн магадлан шалгалт (due diligence), судалгаа хийх гэсэн 5 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. ~~striked out~~ Ийнхүү Simple нь дотоодын зэрэглэл тогтоох компаниар зэрэглэл тогтоолгосон анхны компани боллоо.