Simple анхны рейтингтэй бонд гаргах зөвшөөрлөө авлаа
Simple анхны рейтингтэй бонд гаргах зөвшөөрлөө авлаа2023-06-27

Ухаалаг зарцуул уриатай Simple апп нь анхны рейтингтэй бонд гаргах зөвшөөрлөө “Санхүүгийн зохицуулах хороо”-ноос авлаа.

Рейтинг буюу зээлжих зэрэглэлийг зээлээ төлөх чадамж болон найдвартай байдалд нь үндэслэж тогтоодог. Харин Simple нь дотоодын компаниар зэрэглэл тогтоолгосон анхны компани болж BBB+ үнэлгээ авснаараа онцлог юм.

Simple апп нь 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлж өнөөдрийг хүртэл финтекүүд дундаа дижитал зээлийн багцаараа тэргүүлсээр байна.

Simple бондын нөхцөл:

  • Зээлжих зэрэглэл: ВВВ+
  • Хүү: 18% жилийн
  • Хугацаа: 12 сар
  • Хүүний төлөлт: Улирал тутам
  • Нэгжийн нэрлэсэн үнэ: ₮100.000
  • Нийт татан төвлөрүүлэх дүн: ₮20 тэрбум

Оролцогч талууд:

Анхдагч захиалга 2023/6/29-нд нээгдэх ба https://trader.golomtcapital.com/ болон 7012-1530 утсаар урьдчилсан захилгаа өгөөрэй.