Simple ХБҮЦ

Хэмжээ

₮50 тэрбум

Хугацаа​

18 сар

Хүү

15.0%

Хэмжээ

₮50 тэрбум

Хугацаа​

18 сар

Хүү

15.0%

Бүтээгдэхүүний танилцуулга

Нийт татан төвлөрүүлэх дүн

Нийт тоо ширхэг

Нэгжийн нэрлэсэн үнэ

Хүү /жил/

Хугацаа

Хүүний төлөлт

Үндсэн төлбөрийн төлөлт

Хүүний орлогын татвар

Захиалга авах хугацаа

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

₮50,000,000,000

500,000 ширхэг

₮100,000

15%

18 сар

Улирал бүр

*1 жил болон хугацааны эцэст

5%

2022.06.20 - 06.24

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Нийт татан төвлөрүүлэх дүн

₮50,000,000,000

Нийт тоо ширхэг

500,000 ширхэг

Нэгжийн нэрлэсэн үнэ

₮100,000

Хүү /жил/

15%

Хугацаа

18 сар

Хүүний төлөлт

Улирал бүр

Үндсэн төлбөрийн төлөлт

*1 жил болон хугацааны эцэст

Хүүний орлогын татвар

5%

Захиалга авах хугацаа

2022.06.20 - 06.24

ХБҮЦ

Нийт татан төвлөрүүлэх дүн

₮50,000,000,000

Нийт тоо ширхэг

500,000 ширхэг

Нэгжийн нэрлэсэн үнэ

₮100,000

Хүү /жил/

15%

Хугацаа

18 сар

Хүүний төлөлт

Улирал бүр

Үндсэн төлбөрийн төлөлт

*1 жил болон хугацааны эцэст

Хүүний орлогын татвар

5%

Захиалга авах хугацаа

2022.06.16 - 06.22

*Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хаагдсан өдрөөс 12 дахь сард үндсэн төлбөрийн 50%, 18 дахь сард үлдсэн 50%-ийн төлөлт хийгдэнэ.

Давуу тал

Өндөр хүү

Бусад тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээс өндөр хүүтэй.

Тогтмол орлого

Улирал бүр хүүний орлого авах боломжтой.

Эрсдэл бага

Чанартай зээлийн багцаар баталгаажсан тул эрсдэл бага.

Татварын таатай нөхцөл

Хүүний орлогын татвар нь хадгаламжаас хоёр дахин бага буюу 5%.

Давуу тал

Өндөр хүү

Бусад тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээс өндөр хүүтэй.

Тогтмол орлого

Улирал бүр хүүний орлого авах боломжтой.

Эрсдэл бага

Чанартай зээлийн багцаар баталгаажсан тул эрсдэл бага.

Татварын таатай нөхцөл

Хүүний орлогын татвар нь хадгаламжаас хоёр дахин бага буюу 5%.

Оролцогч талуудын сэтгэгдэл

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргагч:

“Бид харилцагчдынхаа хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохыг үргэлж зорьдог. Зах зээлийн эрсдэл өндөр байгаа энэ цаг үед харилцагчиддаа тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн буюу хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт болох хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ыг санал болгож байгаадаа баяртай байна.

ХБҮЦ гаргахад оролцсон хамтрагч талууддаа маш их баярлалаа. Бид хамтдаа богино хугацаанд ХБҮЦ гаргах бэлтгэл ажлыг амжилттай хийж чадлаа.”

Б.Тэмүүлэн

“Ашид Капитал ББСБ” ХХК

Гүйцэтгэх захирал

2022.06.20

Тэргүүлэгч андеррайтер:

“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь нэрээсээ хүртэл баталгаатай хөрөнгө оруулалт гэдгийг илэрхийлсэн. Хүн бүрийн хөрөнгө оруулалтын багцад байх ёстой эрсдэл багатай, тогтмол орлоготой үнэт цаас юм.”

Б.Өлзийбаяр

“Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК

Гүйцэтгэх захирал

Хамтрагч андеррайтер:

“Андеррайтерийн хувьд хөрөнгө оруулагчдад найдвартай бүтээгдэхүүн санал болгож, тэдгээрийн итгэлийг даах нь хамгаас чухал байдаг. Иймд “Мандал Капитал Маркетс ҮЦК” нь судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр хүн бүрд тогтмол өгөөж хүртэх боломжийг нээх хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг танд санал болгож байгаадаа баяртай байна.

Бид “Skin in the game” буюу бусад хөрөнгө оруулагчдын адилаар өөрсдөө ч мөн Simple ХБҮЦ-д хөрөнгө оруулж байгаа нь энэхүү бүтээгдэхүүнд итгэж, хөрөнгө оруулагчидтай хамт байгаагийн бодит илрэл юм.”

М.Мөнхтуяа

"Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК

Дэд захирал

Хуулийн хөндлөнгийн шинжээч:

“Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) нь хуульд заасан хөрөнгөөр баталгааждаг, хөрөнгө оруулагч нь уг хөрөнгийн орлогоос тэргүүн ээлжид төлбөрөө гаргуулах эрхийг баталгаажуулсан үнэт цаас тул эрсдэл бага, өндөр өгөөжтэй байдгаараа илүү давуу талтай.

Simple-ээс гаргаж буй ХБҮЦ болон түүнийг гаргах үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын шаардлагад нийцсэн бөгөөд “Симпл Ассет ТЗК” ХХК нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Санхүүгийн зохицуулах хороо”-ны 2022 оны 06 сарын 08-ны өдрийн №273 тоот тогтоолоор авсан болно.”

Д.Хулан

“Өмгөөллийн Батбаяр энд Партнерс” ХХН

Гүйцэтгэх захирал

Хөрөнгө итгэмжлэн удирдагч:

“Simple ХБҮЦ нь хиймэл оюун ухаан, их хэмжээний өгөгдлийн шинжилгээний тусламжтайгаар бий болгосон олон тооны зээлийг хөрөнгийн зах зээл дэх нэг ширхэг энгийн, ойлгомжтой хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож хөрвүүлж байгаагаараа гол онцлог болно.

Simple болон бусад оролцогчдын хамт богино хугацаанд энэхүү шинэлэг финтек үнэт цаасжуулалтын санхүүгийн хэрэгслийг бий болгон хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаадаа баяртай байна.”

Х.Маргад-Эрдэнэ

“Юнайтед Айр Файнэнс” ХХК

Гүйцэтгэх захирал

Зээлийн шинжилгээ гаргагч:

“Технологийн дэвшил ашиглан орон зай, цаг хугацаанаас үл хамааран гар утасны аппликэйшн ашиглан зээл авах, төлөх процесс нь уламжлалт банкны үйлчилгээнээс илүү амар хялбар, дэвшилттэй байж болохыг Simple аппликэйшнээс бид харж, мэдэрч байна.

Харилцагчдын хувьд стресс, бэрхшээл, аливаа нөлөөгүйгээр, шуурхай үйлчилгээгээ авч чадаж байгаа нь том давуу тал бөгөөд хангалттай нөөц чадамжтай, найдвартай техник технологи, чадварлаг боловсон хүчинтэй Simple-ийн цаашдын үйл ажиллагаа нь ихээхэн ирээдүйтэй болохыг харуулж байна.”

Д.Шийрэв

“Шонхор үнэлгээ Аудит” ХХК

Гүйцэтгэх захирал

Түгээмэл асуулт хариулт

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?

logo

Тогтмол орлого бий болгох хамгийн чанартай зээлүүдийг багцалж хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар хянуулж, төлөгдөх нь найдвартай гэсэн дүгнэлт гаргаж зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани руу шилжүүлж баталгаажуулсан байдаг. Өөрөөр хэлвэл Simple-ийн дижитал зээлээр баталгаажсан гэсэн үг. 😎

ХБҮЦ хэр найдвартай вэ?

logo

ХБҮЦ гаргагч компани зээлийн багцаа хөндлөнгийн хуулийн фирм, санхүүгийн байгууллага, андеррайтераар баталгаажуулан, тусгай зориулалтын буюу зөвхөн үнэт цаас гаргахад зориулсан компани байгуулж түүн дээр байршуулдаг. Энэхүү шинэ компанийг хөндлөнгийн хөрөнгө итгэмжлэн удирдагч компани удирддаг тул эрсдэл учрах нь бага байдаг.

Урьдчилсан захиалга хийх боломж байгаа юу, захиалгаа хэрхэн өгөх вэ?

logo

Урьдчилсан захиалга андеррайтер компаниуд болох:

“Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК /7777-6377/

“Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК /8875-1110; 8875-3038; 7575-9911/ руу хандаж урьдчилсан захиалгаа өгөх боломжтой шүү.

ХБҮЦ-ийг хаанаас худалдаж авч болох вэ, зөвхөн Simple-ээс авах уу?

logo

Та Simple аппликэйшнээс худалдаж авахаас гадна “Өлзий энд Ко Капитал ҮЦК” ХХК, “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК болон бусад дурын үнэт цаасны компани руу хандаж Simple ХБҮЦ-ийн захиалгыг өгч, худалдан авах боломжтой.

Андеррайтер

Оролцогч талууд

Манайхаан, QR кодыг уншуулж Simple
аппликэйшнийг татаж аваарай.

Манайхаан, QR кодыг уншуулж
Simple аппликэйшнийг
татаж аваарай.