Үзэмж, үзэмж бас дахин үзэмж
Үзэмж, үзэмж бас дахин үзэмж2022-02-21

Худалдааны бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ борлуулахын тулд бусдын нүдэнд өртөх газар тавьдаг нь жам. Ингэхдээ тэдний бүтээгдэхүүн олон давхар худалдааны төвөөс захын жижиг лангуу хүртэлх бүх л борлуулалтын цэгийн тавиурыг дамжина. Тэгвэл бүтээгдэхүүнээ лангуун дээр байршуулах зөвлөгөө хуваалцъя.

1. Лангууны байршил

Лангууны байршлын талаарх зөвлөгөө нь маш энгийн. Ердөө л төв хаалганд ойрхон байх тусмаа сайн. Ингэснээр дэлгүүрт орж ирсэн хүн болгоны нүдэнд өртөнө. Энэ үед тэдний нүдэнд өртөж сонирхлыг нь хөдөлгөж чадсан л бол буцаж гарахдаа танай лангуугаар зочлох магадлал өндөр.

Хэрэв та орж гарах төв хаалгатай ойр байршил түрээслэх боломжгүй бол зоогийн газартай ойрхон байрлах талаар бодож үзээрэй. Ингэснээр хоолны газраар орж гарах хүмүүсийн анхаарлыг татах боломжтой.

Дээрх зөвлөмжүүдийн аль нь ч боломжгүй үед өөрийн байрлаж буй худалдааны төвийн онцлогийг судлаарай. Олон нийтийн дунд алдартай бүтээгдэхүүнтэй эсвэл хүмүүс зорьж ирж авдаг бараатай лангууны хажууд сонгох нь оновчтой болох тохиолдол бий. Жишээлбэл, хөдөөнөөс цэвэр сүү оруулж ирдгээрээ олонд танигдсан дэлгүүртэй ойрхон байрлах нь борлуулалтад тань эерэгээр нөлөөлж болох юм.

2. Үзэмж, үзэмж бас дахин үзэмж

1.png

Та лангуугаа тохижуулахдаа гадаад үзэмждээ ихээхэн анхаарах хэрэгтэй. Хөл хөдөлгөөн тасардаггүй худалдаа үйлчилгээний газруудад үйлчлүүлэгчид өнгө, дуу чимээ, үнэр зэрэг ямар нэгэн анхаарал татах зүйлсэд автдаг. Нэмэлт өнгө, гэрэл эсвэл байгалийн уур амьсгалтай байх нь үйлчлүүлэгчдийг тайвшруулж, танай дэлгүүрт анхаарал хандуулахад нөлөөлдөг. Анхны сэтгэгдэл хоёр дахь удаагаа төрдөггүй гэдгийг бүү мартаарай.

"Ижил барааг адилхан үнээр зарж байгаа лангуунуудтай ойр байрлалд байх үед бодох ёстой чухал нэг зүйл нь барааны өрөлт юм."

Үйлчлүүлэгч хоромхон зуур хараад өнгөрөхдөө танайхыг сонгох эсэх шийдвэр гаргадаг. Тиймээс хүний нүдний төвшинд буюу чигээрээ харахад хамгийн эхэнд тусч буй хэсэг энд маш том үүрэг гүйцэтгэдэг тул үйлчлүүлэгчээ хараасай гэх содон чамин бараа бүтээгдэхүүнээ энэ хэсэгт байрлуулах нь тун чухал.

Мөн үүнтэй зэрэгцээд бараа хоорондын зай маш чухал. Хоорондоо ямар ч зайгүй шахалдсан, нэг нэгнээ хаасан дүр зураг нь хүний анхаарал татах биш эсрэгээрээ таагүй мэдрэмж төрүүлдэг гэх судалгаа байдаг. Та өөр төрлийн бараануудаа бага зэргийн зайтай байршуулаад нэг өдөр туршаад үзээрэй. Огт зарагддаггүй олон бараа хэвтэж байснаас цөөн төрлийн зарагддаг бүтээгдэхүүн байсан нь хавьгүй дээр бус уу?

3. Урт хугацааны харилцаа холбоо тогтоох

2.png

Танай бүтээгдэхүүнийг сонгосондоо сэтгэл хангалуун байгаа үйлчлүүлэгчидтэйгээ яагаад урт хугацааны харилцаа тогтоож болохгүй гэж? Худалдан авалт хийснийхээ дараа цахим хаягаа үлдээвэл цоо шинэ бараа, хямдралтай худалдаа гэх мэт мэдээлэл явуулж байдаг арга барил уруу шилжих нь байнгын үйлчлүүлэгчдээ хадгалж үлдэх үр дүнтэй арга. Хэрэв танд вебсайт эсвэл Фейсбүүк хуудас байдаг бол лангуун дээрээ өөрийн дэлгэрэнгүй мэдээллээ байршуулсан эсэхийг шалгаарай.

"Үйлчлүүлэгчид болон боломжит захиалгуудыг алдалгүй аль болох их санал хүсэлт авч, үнэ цэнтэй харилцаа холбоо тогтоохыг хичээгээрэй."

Өрсөлдөгчдөөсөө ангид байх нь боломжит худалдан авагчдаа олж авах хамгийн сайн арга зам бөгөөд үүнд өөрийн дэлгүүрийн дизайн дээр бусдаас дэмжлэг авч өөрийн тань эхлүүлсэн энэ аялалд туслах хүмүүстэй харилцаа холбоо тогтоох нь хэзээд зөв санаа байдаг.

4. Бүтээлчээр сэтгэ

3.png

Бүтээлч байх нь зөвхөн залуусын чадах зүйл гэж ойлгох хэрэггүй. Энгийн атлаа сонирхол татах олон арга бий. Жишээ нь, бүтээгдэхүүнтэй холбоотой аян зохион байгуулах, уралдаан тэмцээн, урамшуулалтай худалдаа, дотор нь юу байгааг нь таах боломжгүй бэлгийн багц зэргийг дурдаж болно. Мөн хүмүүс зөвхөн өөрт нь зориулагдсан ямарваа нэгэн зүйлд дуртай байдаг тул бүтээгдэхүүнтэй холбох гэх мэт хязгааргүй олон шинэ санаа ч бий.

Мөн та туршлага дээрээ тулгуурлан огт зохицож болохгүй гэж боддог байсан арга барилуудаа нэгтгэх гээд үзээрэй. Жишээлбэл, жижиглэн худалдаа ба сансар огторгуй. Энэ санааг хөгжүүлбэл, байршлаа хойд зүгт сонгож байгаад “Алтан гадсыг чиглээд явбал та хэзээ ч төөрөхгүй” гэх мэт маркетингийн арга хэрэглэж болох юм. Ийм арга барил нь таны бизнесийн ерөнхий дүр зураглалыг маш бүтээлч харагдуулах болно.

Бүтээлч байдлаар бусдаас ялгарах нэг аргыг Archd компани хэрэглэсэн жишээг сонирхуулъя. Тэд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдаанд байршуулахын зэрэгцээ өөрсдийн гараар хийсэн гэдгээ бататган самбар дээр бүтээгдэхүүн нь ямар шат дараалалтай бүтдэгийг дүрслэн түүх өгүүлсэн нь хүмүүсийн анхаарал татаж тэдний борлуулалтад маш сайнаар нөлөөлж байв.

Дүгнэлт

Ямар нэгэн үнэ цэн бүтээж буй хувь хүн, байгууллага илт анзаарагдахгүй ч чимхлүүр зүйлс дээр ач холбогдол өгч байж харагдахуйц өөрчлөлт авчирдаг. “Devil is in the details” буюу “жижиг зүйлс хор уршиг дагуулж болзошгүй байдаг” гэдэг шүү дээ.

“Түлшний сав нь цоорсон машины жолооч шатахуунаа алдаж байгааг анзаардаггүй ч урт замын дунд түлшгүй хоцордог. Амьдрал ч мөн адил." -Эрнест Агиманг Ебоа-

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 500,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.) 03-business.jpg