Бизнес харилцаан дээр тогтдог 🤫
Бизнес харилцаан дээр тогтдог 🤫2023-01-09

Компанийн амжилт ажилтан хоорондын харилцаа болон гадагш чиглэсэн харилцаанаас хамаарч байдаг гэхэд хилсдэхгүй. Баг дотроо үр дүнтэй бизнес харилцаа үүсгэх нь тийм ч амархан биш бөгөөд ингэхийн тулд компанийн дотоод болон гадаад харилцаануудыг задалж ойлгох нь чухал юм.

Upward communication ☝️

Upward communication буюу ажилчдаас удирдлага руу чиглэсэн харилцаа нь ажилчид удирдлагуудтайгаа шууд харилцаж, санал бодлоо хуваалцдаг хэлбэр юм. SIS International Research төвөөс гаргасан судалгааны үр дүнд байгууллагууд жилд 525 мянган ам.долларыг ажилчдын дуу хоолойг сонсдоггүйгээс болж алддаг гэсэн үр дүн гарсан байна. Ялангуяа зайнаас ажилладаг соёл дэлгэрч буй өнөө үед доороос дээш харилцааг үр дүнтэй байлгах нь улам л чухал болж байгаа юм.

Slide.jpg

Удирдлагатайгаа шууд харилцахын давуу талууд нь:

  • Мэдээлэл солилцоог хурдасгадаг
  • Асуудал томорч, сөрөг үр дагаварт хүрэхээс өмнө шийдэх боломжтой
  • Компанид нээлттэй, нөхөрсөг уур амьсгал, соёл бүрдэхэд түлхэц болдог
  • Олон түвшний хүмүүсийн харилцааны үр дүнд үнэ цэнтэй шинэ санаа илүү тогтмол гарах боломжтой

Ийм харилцааны соёлыг хэрхэн дэлгэрүүлэх вэ?

  1. Уг арга барилыг удирдлагууд өөрсдөө хэрэгжүүлж, түгээх хэрэгтэй
  2. Хариулах гэж сонсох биш, ойлгох гэж сонсдог байх талаар ярилцаж, байнга туршдаг байх
  3. Биечлэн уулзах, санал асуулгын замаар, утсаар, чатаар гэх мэт олон төрлийн сувгууд ашиглан хүн бүрд өөрийн тохирох сувгаа сонгох боломж олгох

kaleb-tapp-J59wWPn09BE-unsplash.jpg

Downward communication 👇

Downward communication буюу удирдлагаас ажилчид руу чиглэсэн харилцаа нь баг том болох тусам улам их анхаарал хандуулах хэрэгтэй харилцаа болж ирдэг. Тухайлбал, шууд удирдлага нь ажлын зааварчилгаа, компанийн удирдлагуудын зүгээс гаргасан шийдвэр, зорилгуудыг ажилтнууддаа тогтмол хүргэдэг байх ёстой. Ийм харилцаа бизнесийн хувьд чухал. Ийм харилцааны жишээ гэвэл:

  • Өргөн цар хүрээтэй мэдээллийг компанийн бүх ажилчдад хүргэж байх
  • Ажил хуваарилалтыг ил тод байлгах
  • Компанийн алсын хараа, холын зорилгыг компани даяараа нэг ойлголттой байлгах
  • Мөрдөх ёстой дүрэм, журмуудыг ойлгомжтой болгох
  • Компани доторх шилжилт хөдөлгөөний мэдээллийг түгээх

Компанийн хэмжээнээс үл хамааран багийн гишүүддээ том зураглалыг ойлгуулах, мэдээлэл тогтмол хүргэж байх нь ажлыг илүү утга учиртай, үр дүнтэй болгодог. Ийм харилцааны сайн туршлагуудаас сурч болох арга барилууд дараах шинж чанартай.

Хуваарийн дагуу тогтмол ижил загварын хэв маягаар мэдээлэл хүргэх нь үр дүнтэй Хүргүүлсэн мэдээллийн талаарх асуултууд, санал бодлоо хуваалцах боломжийг нээлттэй байлгах Удирдлага болон ажилтан хоорондын солилцох мэдээллүүдийн тэнцвэрийг олох нь чухал Ийм мэдээллүүдийг ажил хэрэгч болон чөлөөт байлгах хоёрын тэнцвэрийг мөн сайн хадгалах нь чухал.

Гадагш чиглэсэн харилцаа нь хамтын ажиллагаатай бусад байгууллага, олон нийт, хэрэглэгч нарт хүргэж буй мэдээллийн урсгалыг хэлдэг. Үүнд албан бичиг, цахим шуудан болон олон нийтийн сүлжээ ашиглан хүргэж буй мэдээлэл орно. Танай байгууллагын гадаад харилцаа холбоо нь таны бизнесийн нэр хүнд, брэндийн хоногшил болоод үнэлгээнд ч хүртэл нөлөөлөх боломжтой тул үүнд тун хянамгай хандах хэрэгтэй. Ийм харилцааны давуу болон сул талуудыг харж үзье.

Давуу талууд гэвэл:

  • Чанартай мэдээллийг тогтмол хүргэх нь компанийн нэр хүндэд сайнаар нөлөөлдөг
  • Одоогийн хэрэглэгчээ хадгалж үлдэхэд том нөлөөтэй
  • Цаашдын хөгжил, тэлэлтэд эергээр нөлөөлөх боломжтой

Гэхдээ нөгөө талаас мэдээж сул талууд бий. Үүнд:

netflix.webp

Гүйцэд төлөвлөөгүй гадагш хүргэж буй мэдээлэл нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Үүний тод жишээ нь Netflix өөрийн кино үзэх үйлчилгээг онлайнаар (Netflix) болон DVD-гээр (Qwikster) гэж хуваасан нь хэрэглэгч талд маш ойлгомжгүй байдал үүсгэж DVD захиалсан хэрэглэгч тусламж авахын тулд хэнд хандахаа мэдэхгүй "Qwikster" хаягаар Twitter дээр санал хүсэлтээ хүргүүлэх үед "Qwikster" нэртэй хувь хүний аккаунт гарч ирж байсан нь бухимдал үүсгэж тухайн жилд Netflix 800.000 хэрэглэгч алдаж байсан. Худал мэдээлэл хүргэх нь компанийн нэр хүндэд халгаатай. Компани дотроо мэдээлэл хүргүүлэх нь цэгцтэй байхыг шаарддаг бол, гадагш чиглэсэн мэдээлэл нь цаг үеэ олсон, олон талын эрсдэлийг тооцоолсон, сонирхол татахуйц, богино гэх мэт олон сорилт дагуулдаг.

Тэгвэл ийм харилцааг хэрхэн зөвөөр авч явах вэ?

  • Зорилтот бүлгээс хамаарч мэдээлэл хүргэж буй хэв маяг, үгийн сонголт, сувгуудаа зөв тодорхойлох нь амжилттай харилцааны суурь болдог.
  • Мэдээлэл хүргүүлж буй зорилго, тодорхой байдал дээр анхаараарай.
  • Хэрэглэгч болон хамтрагч байгууллагатайгаа бат бөх, нөхөрсөг харилцаа тогтоохыг хичээгээрэй.
  • Харилцдаг байгууллагатайгаа ямар нэгэн шийдэл гаргаж ирж байгаа тохиолдолд цахим шуудангаар биш уулзалтаар шийдэх нь гадаад харилцааны нэг хэлбэр бөгөөд илүү үр дүнтэй арга байх магадлалтай.

Сайн төлөвлөсөн харилцаа нь компанийн гол ажилтан болон үйлчлүүлэгчийн оролцоог бий болгохоос гадна илүү тодорхой байдал үүсгэж, гүйцэтгэл сайжирч, орлого, ашгийн өсөлтийг бий болгодог.

🤓 Эцэст нь танай компани дотоод харилцааны нэгдсэн систем байгаа эсэхээс үл хамааран дараах

  • Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож буй хүн бүрийг тодорхойлох.
  • Тэдний бие биетэйгээ харилцах хэрэгцээнд дүн шинжилгээ хийж, мэдээллийн урсгалыг сайжруулах аргуудыг нээх.
  • Таны тодорхойлсон аргуудыг идэвхжүүлэх хамгийн тохиромжтой хэрэгсэл, платформуудыг хайж олоорой.
  • Олсон шийдлээ хүн болгонд хүртээмжтэйгээр ил тод хуваалцаарай.

Үүний үр дүнд танай баг сэтгэл ханамжтай, бүтээмж өндөр, хийж буй ажил нь утга учиртай санагдаж, уур амьсгал сайжирч, бизнесийн урт хугацааны зорилтууд биелэгдэх болно.

Б. Хүрэлбаатар I Афтерворк Ассошейтс

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

web banners BL copy.jpg