SIMPLE 2.0: ЗЭЭЛИЙН АПП-АА ЦӨӨЛ
SIMPLE 2.0: ЗЭЭЛИЙН АПП-АА ЦӨӨЛ2021-07-22

Дижитал зээлийн энгийн, хурдан үйлчилгээг санал болгодог Simple дэх найзууд нь илүү олон боломжийг шингээсэн “Simple 2.0” шинэчлэлийг гаргалаа. Зээлийн олон аппликэйшн ашиглах шаардлагагүйгээр хэрэглээний болон бизнесийн, худалдан авалтын зээл зэрэг олон төрлийн зээлийн үйлчилгээг нэг дор Simple-с авах боломжтой болж байна. Таны зээлийн бүх шаардлагыг нэг аппликэйшнд багтаасан Simple 2.0-той танилцъя.

SIMPLE 2.0 ШИНЭЧЛЭЛ ТАНД ЮУГ САНАЛ БОЛГОХ ВЭ?

ДИЖИТАЛ ЗЭЭЛ

2 digital zeel.jpg

Та байгаа газраасаа зөвхөн хурууны хээгээ уншуулаад хамгийн уян хатан нөхцөлтэй 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг нүд ирмэхийн зуур аваарай. Бид зээл авах процесс, зарцуулах хугацааг багасгаж таны потенциалд таарах хамгийн дээд хэмжээний зээлийг санал болгодог. Ганц удаа гэрээ байгуулаад гар утсаараа хүссэн үедээ, дуртай байрлалаараа зээл авах боломжтойгоос гадна заавал найзаа урих, эсвэл даалгавар биелүүлж цаг алдах шаардлагагүй. Мөн зээлээ идэвхгүй болгосон өдрөөр хүү бодолт давхар зогсох буюу зөвхөн хэрэглэсэн өдрийнхөө хүүг л төлөхөд хангалттай.

АВТОМАШИНЫ ЗЭЭЛ

3 automashin.jpg

Их хотын завгүй амьдралаас түр амсхийн эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялан энэ жилийн нандин дурсамжаа бүтээгээрэй. Таны дурсамжийг хамт бүтээлцэхээр Simple-с автомашины зээлийг олгож байна. Та Simple апп-аар автомашины зээлийн эрхээ урьдчилж шалгаад, хуучин эсвэл шинэ хүссэн машинаа сонгож авах давуу талтай.

БИЗНЕС ЗЭЭЛ

4 business zeel.jpg

Бидний амьдралын мөч бүрийг хамт бүтээлцэж, танд эрч хүч, урам зориг хайрлаж, халуун дулаан мэдрэмж төрүүлдэг бизнесүүдээ дэмжихээр Simplе дэх найзууд нь Бизнесийн зээлийн үйлчилгээг гаргаад байна.

500 сая төгрөг хүртэлх гурван төрлийн зээлийг байж болох хамгийн уян хатан нөхцөлтэйгөөр авах боломжтой. Та бизнес зээл авахын тулд банканд дугаарлах шаардлагагүй, байгаа газраасаа simple.mn/business хаягаар орж зээлийн хүсэлтээ илгээ. Бид өөрсдөө очин ажлын 1-3 өдрийн дотор таны зээлийг шийднэ.

МАРКЕТПЛЭЙС

5 marketplace.jpg

Өдөр тутмын бус хааяа хийдэг өндөр дүнтэй чухал худалдан авалтаа Simple-р шийдээрэй. Ганц бараа бүтээгдэхүүнээр хязгаарлагдахгүй аялал, эрүүл мэнд, боловсрол зэрэг чухал үйлчилгээг онлайн орчинд зээлээр шийдэж болдог боллоо. Сургалтын төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, аялахад шаардлагатай зардлаа хуруугаа уншуулаад нүд ирмэхийн зуур авах боломжтой.

Мөн бизнес эрхлэгчид өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг Simple-н Маркетплэйс цэсэнд тавьж, хамтран ажиллах боломжийг Simple дэх найзууд нь олгож байна.

ХУДАЛДАН АВАЛТ

6 hudaldan awalt.jpg

Худалдан авалтын хамгийн олон сонголт нэг дор цуглуулсан “Simple Buy” цэсээр хүссэн бүтээгдэхүүнээ шимтгэлгүй, урьдчилгаа төлбөргүй, хүүгүй, онлайн горимоор худалдан авалт хийх боломжтой.

ЗӨВЛӨХ

7 zuwluh.jpg

Шаардлагатай, чухал зүйлдээ л зориулж зээл авах нь боломж. Тиймээс ч Ухаалаг зарцуул уриатай Simple дэх найзууд нь зөвхөн шаардлагатай үедээ л зээл авахыг зөвлөдөг. Бид Simple 2.0 шинэчлэлийн хүрээнд таны санхүүгийн хамгийн сайн зөвлөгч, найз байх үүднээс “Simple зөвлөх” үйлчилгээг илүү сайжрууллаа.

Та аппликэйшны зөвлөх цэсээр санхүүгийн байгууллагуудад бүртгэлтэй бүх зээлээ нэг дор харж өр орлогын харьцаагаа шалгах боломжтой. Хэрэв та идэвхтэй зээлтэй тохиолдолд тухайн зээлүүдээ хааснаар Simple-с авч болох зээлийн хэмжээг тань тооцон харуулах юм. Мөн санхүүгийн мэдээлэл, контент хэсгийг багтаасан тул зөвлөх хэсгээс өөрийн санхүүгийн мэдлэгээ тэлээрэй.

Та зөвхөн өөрт хэрэгтэй үед л зээлийн үйлчилгээ авч байгаарай.

Simple дэх найзууд нь 🤗