Зах зээлд ялах стратегиа боловсруулахад тань туслах хөтөч
Зах зээлд ялах стратегиа боловсруулахад тань туслах хөтөч2023-06-03

Бизнес моделийн хавтан гэж юу вэ?

Бизнес эрхэлдэг эсвэл эхлүүлэх гэж буй хүн бүрд бизнес төлөвлөгөө гаргах шаардлага гардаг. Сайн бизнес төлөвлөгөөг боловсруулахад их цаг хугацаа, энерги шаарддаг учир үүнээс урьтаж санаа тань бизнес болж чадах эсэхийг нягтлах нь тун чухал.

Тэгвэл энэ асуултад хариулт авахын тулд та бизнес моделийн хавтанг ашиглах боломжтой. Үүнийг ашигласнаар ямар нэгэн санааг бодитоор хэрэгжүүлэх үед гарч болох эрсдэлүүдийг удирдах, орлогын модель, гол оролцогч талуудыг тодорхойлдог. Цаашлаад уг хавтанг хэрхэн үр ашигтай ажилсан жишээнүүдтэй танилцъя.

Бизнес моделийн хавтан нь нэг хуудсанд багтаах боломжтой 9 хэсгээс бүрддэг дүн шинжилгээний арга юм:

1.png

Тэгвэл энэхүү хавтанг зочид буудлын бизнесийн жишээн дээр бөглөж үзэцгээе:

  1. Хамгийн түрүүнд үйлчлүүлэгч нартаа аяллын үед тав тух, аюулгүй орчин бүрдүүлж өгснөөр энэ нь үйлчлүүлэгч нартаа өгч буй таны бизнесийн үнэ цэн юм.
  2. Хэрэглэгчийн сегмент тань жуулчид, бизнес аялагч, байгууллагын үйл ажиллагаа байх боломжтой.
  3. Хэрэглэгч нартай харилцах сувгуудад аяллын компаниуд, онлайн сайт болон гуравдагч байгууллагуудын сайтууд орно.
  4. Үйлчлүүлэгч нартай тогтоох харилцаагаа лояалти оноогоор дамжуулан байнгын холбоо үүсгэж болно 5. Хэрэглэгч эсвэл гуравдагч этгээдээр дамжуулан нэг удаагийн үйлчилгээ үзүүлэх
  5. Орлогын модель нь үйлчлүүлэгч нараас олох борлуулалт, байгууллагуудтай хийх гэрээ, менежментийн орлого
  6. Гол ажлууд нь зочид буудлын менежмент, үйлчилгээ
  7. Чухал нөөцүүдийн хувьд зочид буудлын байр, үйлчлүүлэгчтэй тогтоосон харилцаа холбоо, туршлагатай хүний нөөц, брэнд гэх мэт.
  8. Гол оролцогч талууд нь веб сайтууд, байгууллагууд, аяллын компаниуд, эзэд орно. 10. Зардлын хувьд тогтмол хөрөнгийн зардлууд, элэгдэл, шинэчлэлт, менежментийн зардлууд гэх мэтээр энэхүү хавтанг бөглөнө.

Бизнес моделийн хавтанг хэрхэн ашиглах вэ?

Энэхүү аргыг Airbnb маш сайн ашигласан бөгөөд өдгөө 60 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани болсон билээ. Airbnb нь аяллаар явж байх үедээ хувийн орон сууц түрээслэх боломжийг шийдэж өгсөн технологийн бизнес юм.

Тэгвэл дээрх бизнес хавтангийн хувьд Airbnb нь өөрийн гол оролцогч тал болон гол нөөцүүд гэсэн 2 хэсгийг нэг болгох арга ашигласнаар зочид буудал барих эсвэл орон сууц худалдан авах шаардлагагүй болсон ба гол хамтрагч талуудтай сайн харилцаа холбоо тогтоосноор бизнес модель үр ашигтай ашиглаж чадсан тод жишээ юм.

2.png

Энэ хавтан дээр тулгуурлан өөрийн бизнес моделийг гаргаж ирэх нь түгээмэл ч бизнес модел нь бүтээгдэхүүн биш гэдгийг ойлгож байх нь чухал. Бүтээгдэхүүн хэрэглэж байгаа тал нь л заавал төлбөр төлөх ёстой гэдэг ойлголт хоцрогдсон гэж хэлж болно. Сайн бизнес модель нь хэн хэрэглэж, хэн танд мөнгө төлөхийг тодорхойлоход оршино.

Үүний тод жишээ нь бидний мэдэх Facebook платформ буюу Meta компани юм. Жирийн хэрэглэгч Facebook ашиглахын тулд огт мөнгө төлдөггүй ч хэрэглэгчдэд зар сурталчилгаагаа хүргэхийг хүсэж буй бусад бизнесүүд Facebook-т мөнгө төлдөг.

3.png

Үүний бас нэг сонирхолтой жишээ нь Arcgis компани юм. Arcgis нь эцсийн хэрэглэгчдэд тухайн хотын дэлгэрэнгүй газрын зургийг үнэ төлбөргүй ашиглуулдаг. Тэгвэл Arcgis компанийн орлогын модель нь хайлт хийхэд газрын зураг дээр бусад компаниудаас илүү тодорч гарч ирэх хүсэлтэй бизнесүүдээс төлбөр авдаг гэсэг үг юм. Доорх жишээн дээр Cu convenience store нь Arcgis компанийн энэ үйлчилгээг авсан нь харагдаж байна.

4.png

Дээрх жишээнүүд нь технологийн компаниудын шийдлүүд байсан бол одоо зах зээлд мянга мянгаараа байдаг л нэг барааг бизнес модель үр ашигтай ашиглаж чадсан компанийг танилцуулъя. Sockbox брэнд нь өрсөлдөгчидтэйгөө ижилхэн оймс зардаг ч тэд бусдаасаа ялгаатай нь гишүүнчлэлийн бизнес моделийг ашигладаг. Та тэдний гишүүнчлэлийн төлбөр болох 1,400$-г төлсөн байхад л таны насан туршийн оймсны хэрэгцээг Sockbox хариуцах болно, дажгүй сонсогдож байгаа биз.

Бизнес модель хавтан нь зүгээр нэг өөрийн толгойд байгаа мэдээллээ буулгаж буй нэг дасгал ажил биш юм. Уг аргыг үр дүнтэй ашиглаж чадвал бизнесээ дараагийн түвшинд хүртэл хөгжүүлэх бүрэн бололцоо бийг дээрх компаниудын жишээнээс харж болно.

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

MicrosoftTeams-image (1).png