Бизнес зээл авахдаа юунд анхаарах вэ?
Бизнес зээл авахдаа юунд анхаарах вэ?2023-07-31

Зээл хүсэх материал бүрдүүлнэ гэдэг зээлдэгчийн хувьд сүрдмээр даалгавар байдаг ч зохион байгуулалттай ажиллаж, зөв мэдээллээ бүрдүүлж өгөх нь дараа дараагийн зээл авах үйл явцыг илүү хялбар болгодог. Нөгөө талаараа байгууллагынхаа дотоод журам, баримт бичгийн бүрдэл, цэгцтэй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг. Тэгвэл энэхүү зээлийн материал бүрдүүлэлтийг хялбар болгохын

Компанийн засаглал

Зээлийн материалд аж ахуй нэгжийн гэрчилгээ, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон бусад холбогдох бичиг баримт шаардагддаг. Нэгээс олон хүний эзэмшлийн компани бол хувь нийлүүлэгчдийн зээл авахаар шийдвэрлэсэн хурлын протокол, ТУЗ-тэй бол ТУЗ-ийн шийдвэрийг үндэслэх учраас бүрдүүлэх материалын жагсаалтад заавал оруулах хэрэгтэй шүү.

Танилцуулга🧑‍💼

Таны бизнес ирээдүйд орлого олох, зээлээ эргэн төлөх чадвартай эсэхийг илтгэх төслийн танилцуулгыг тань зээл олгогчид илүү анхаардаг. Мөн уг төслийн цаана ажиллах баг ямар бизнес модель ашигладаг, орлого өртгийн загвар тооцоолол зэргийг тусгавал тэдэнд итгэл төрүүлэхүйц давуу тал болж чадна.

Тайлан📄

Санхүүгийн болон татварын тайлангаа бүрдүүлээрэй. Татвар төлөлтөөр үйл ажиллагааны тогтвортой, ил тод байдлыг дүгнэдэг учраас танай байгууллага хэр зэрэг санхүүгийн сахилга баттай вэ гэдгийг мэдэх боломжтой. Зээл судлах явцад орлого, өөрийн хөрөнгийн хэмжээ, нийгмийн даатгал төлөлтийн түүх, ажилчдын тоо, барьцаа хөрөнгө зэрэг бусад хүчин зүйлс ч мөн нөлөөлдгийг санаарай.

Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт🕵️‍♀️

Хөрөнгө оруулалтын, төслийн, эргэлтийн хөрөнгийн гээд ямар төрлийн зээл авахаас хамааран хийх ажлын дарааллыг нарийвчлан, ойлгомжтой тусгасан бизнес төлөвлөгөө бичээрэй. Дээрх төлөвлөгөөндөө хамааралтай гэрээ хэлцлүүд байгуулсан бол түүнийгээ материалдаа багтаагаарай.

**Зээлийн зэрэглэл /Kредит скоринг/**🧮

Санхүүгийн байгууллагууд зээл олгохдоо зээлдэгч нартаа үнэлгээ хийж, зээл эргэн төлөх чадварт харгалзан оноогоор дүгнэдэг. Зээлийн оноог банк, банк бус байгууллагууд нь өөр өөр аргачлалаар тооцоолдог боловч зэрэглэл тогтооход хамааралтай хүчин зүйлс нь ижил байдаг. Зээлийн оноо ихэвчлэн гурван оронтой тоогоор илэрхийлэгддэг бөгөөд энэ тоо өндөр байх тусам зээлдэгчийг эрсдэл багатайг илэрхийлнэ гэсэн үг. Танай байгууллага өндөр оноотой байх тусам шаардлагатай зээлийн хүү улам бүр багасах таатай нөхцөл үүснэ. darts copy.png

Зээл авахад нийтлэг тааралддаг ойлголтуудыг тайлбарлая:

Зээлийн түүх

Зээлийн түүх дараа дараагийн зээл авахад шууд нөлөөлж байдаг. Зээлийн түүх үүсгэсэн байна гэдэг нь танай байгууллага өмнө нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаар судлагдсан байгааг илэрхийлдэг. Зээл судлах процесс нь цаг хугацаа шаардагддаг бөгөөд дахин танай байгуулга зээл авах чадамжтай эсэхийг судалдаг. Мэдээж хугацаандаа төлөлт хийдэг, муу түүхгүй байх нь энэхүү процессыг улам хялбар болгох боломжтой.

Зээлийн мэдээллийн сан

Зээлийн мэдээллийн санд (ЗМС) зээлдэгч буюу иргэд, аж ахуй нэгжийн зээл болон төлөлттэй холбоотой бүх мэдээлэл хадгалагддаг учир муу зээлийн түүхийг нуух боломжгүй юм. ЗМС-c тусгай зөвшөөрөл авсан санхүүгийн байгууллагууд уг мэдээллийг дамжуулдаг ба эргээд зээлдэгчийн зээлийн мэдээллийг мэдэх эрхтэй байдаг юм шүү.

Зээлийн ангилал

Зээл төлөх хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч зээлийн ангиллыг дараах байдлаар хуваадаг.

2.png

Зээлийн мэдээллийн санд үүссэн сөрөг мэдээллийн өр төлбөрийг төлж барагдуулснаар өөрчлөлт оруулах боломжтой. Харин сүүлийн 6 жилийн доторх мэдээллүүд өөрчлөлтийн хамт түүх болон харагддаг ба тухайн мэдээлэл 6 жилийн дараагаар мэдээллийн сангаас бүрэн арилдаг.

Зээлийн шугам

Банк санхүүгийн байгууллагаас хэрэгцээтэй үедээ яаралтай зээл авах боломжийг зээлийн шугам үүсгэх буюу зээлийн эрхээ урьдчилан нээлгэх гэж нэрлэдэг. Ингэснээр улирлын чанартай яаралтай хэрэгцээ, эргэлтийн хөрөнгө шаардлагатай үедээ ашиглаж боломжтой. Гарааны бизнес эрхлэгчид болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн байгууллагуудаас зээл авах нь хүндрэлтэй байдаг. Санхүүжилтээс болоод амжилт олох боломжтой шинэ бизнесүүд бодит болж чадахгүй болох тохиолдол үүсдэг нь харамсалтай. Тэр дундаа уламжлалт санхүүгийн байгууллагуудаас зээлийн санхүүжилт босгох нь хүндрэлтэй байдаг шалтгаан нь банкнууд жижиг дунд бизнесийг дэмждэггүйдээ бус ихэвчлэн хөрөнгийг үнэлэн, барьцаа хөрөнгөд тулгуурлан тэдэнд зээл олгодогт оршдог. Мөн зээл хүсэж байгаа бизнесүүдийн хамгийн багадаа гэхэд таван жилийн үйл ажиллагааны түүхийг хардаг бөгөөд энэ нь ихэнх гарааны бизнесүүдийн хувьд хараахан бүрдүүлж амжаагүй нөхцөл болдог.

Дүгнэж хэлэхэд

Санхүүгийн зах зээлд техник технологи, хиймэл оюун ухаан нэвтэрснээр Финтек буюу технологи суурьтай санхүүгийн үйлчилгээ кредит скоринг үнэлгээний процессыг зээлийн түүх, бусад өр төлбөр, гүйлгээ зэрэг статистик мэдээлэл дээр нь үндэслэн тухайн байгууллагын зан төлөвийг тодорхойлж зээл олгох дээд хэмжээ, зээлийн хүүг тогтоох нь илүү хурдан, нарийвчлалтай, хялбар болсон шүү.

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

MicrosoftTeams-image (13).png