Бизнесийн бүтээмжээ бүүстлэх аргууд 🚀
Бизнесийн бүтээмжээ бүүстлэх аргууд 🚀2023-08-17

Artboard 1 copy 6@2x.png

Ийн үр ашиг багатайгаар байнгын гал унтраасан ажил хийх нь урт хугацаандаа тогтворгүй бөгөөд үүсгэн байгуулагчдын толгойны өвчин болж зарим үед яагаад энэ бүхнийг эхлүүлэх болсноо хүртэл дахин эргэцүүлэхэд хүргэдэг. Капитал Ван судалгааны байгууллагаас 2022 оны гуравдугаар сард нийт 1,500 бизнес эрхлэгчдийн дунд явуулсан асуулгын дүнд тэдний 42%-д ажлаас халшрах шинж илэрчээ. Ажлаас халшрах нь зөвхөн таны бизнест сөргөөр нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэнд, гэр бүлийн уур амьсгал, нийгмийн харилцаанд тань хүртэл ихээхэн хор хөнөөлтэй.

Тэгвэл дээрх бүх асуудлууд нь бизнес эрхлэгчдийн бүтээмж доогуур байдагтай холбоотой талаар олон улсын зөвлөх үйлчилгээний тэргүүлэгчдийн нэг болох McKinsey & Company “Жижиг дунд бизнесүүдийн өсөлтийг хурдасгах түлхүүр” хэмээх нийтлэлдээ дурдсанаар бизнес эрхлэгчид болон томоохон байгууллагуудын бүтээмжтэй байдлын зөрүү 26%-80% зөрүүтэй гарсан байна. Жишээ дурдвал хоол хүнсний үйлчилгээ үзүүлдэг бизнес болон томоохон байгууллагуудын бүтээмжтэй байдлын зөрүү Герман улсад 41%, Турк улсад 60% харин Грек улсад 80% байжээ.

Тэгвэл бүтээмжээ ухаалгаар нэмж, бизнесээ дараагийн түвшинд хүргэхэд тань туслах дөрвөн зөвлөгөөг хүргэе 🤗

Стандартчилах

Бизнесийн нийт үйл ажиллагааны 80 орчим хувь нь дахин давтагддаг, нэгэн төрлийн ажлууд байдаг. Хэн нэгэн, хэзээ нэгэн цагт санахаараа, эсвэл шаардлага үүсэхээр хийдэг байхын оронд энэ бүгдийг тогтсон нэг стандартад оруулж чадвал таны үнэт цаг, мөнгө, эрч хүчийг ихээхэн хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх шидтэй билээ. Үүний тулд доорх хүчин зүйлс шаардлагатай. Үүнд:

Artboard 1 copy 5@2x.png

Дээрх хүчин зүйлсийг тодорхой байлгахаас гадна аль болох энгийн ойлгомжтой байлгаж чадвал таны бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаа илүү бүтээмжтэй болохоос гадна танд бизнесийн үлдсэн асуудлууд дээрээ төвлөрч, бизнесээ хэрхэн сайжруулах, тэлэх, орлогоо нэмэгдүүлэхэд нөөц бололцоогоо хандуулах боломжтой болох юм. Үйл ажиллагаагаа стандартжуулах нь бизнесийн бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй өөрчлөлтийн менежмент, автоматжуулалт, үйл ажиллагааны доголдлыг илрүүлж, арилгах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зэрэг олон боломжуудыг шинээр үүсгэдэг байна.

Artboard 1 copy 9@2x.png

Аутсорсинг

Таны бизнесийн үндсэн үйл ажиллагаанд хамаарахгүй бусад ажлуудыг аутсорсинг хийх нь бизнесийн зардлыг хэмнэхээс гадна, үндсэн үйл ажиллагаан дээр төвлөрөхөд туслах, илүү уяан хатан байдлыг бий болгох зэрэг олон давуу талтай. Эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхэд шууд оролцохгүй болов ч бизнесийг тогтвортой авч явахад зайлшгүй шаардлагатай нягтлан бодох, тайлан тооцоо гаргах, маркетинг, зах зээлийн судалгаа хийх зэрэг ажлуудыг аутсорсинг хийх боломжтой байдаг. Эдгээр ажлууд дээр бүтэн цагийн ажилтан авч ажиллуулахын оронд тухайн салбартаа дагнан мэргэшсэн мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилласнаар хүний нөөцийн зардлыг бууруулах, бизнесийн хэрэгцээ шаардлагаас хамааран ажлын ачааллыг хүссэнээрээ тохируулж тухайн ажлуудыг илүү мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх боломжууд үүснэ.

Хамгийн чухлыг хамгийн эхэнд нь

Жижиг дунд бизнесүүд ихэвчлэн хязгаарлагдмал цаг хугацаа, нөөц бололцоотой байдаг тул цагийг үр дүнтэй, ашиглах нь нэн чухал. Үүний тулд:

  • Тодорхой зорилго дэвшүүлэх 🙌
  • Ажил үүргийг оновчтой хуваарилах 🍰
  • Ажлын жагсаалт гаргах 📋
  • Автоматжуулах программ хангамж ашиглах 🔧

Зэрэг цагийн менежментийн олон арга хэрэгслүүдийг өөрийн бизнест хэрэгжүүлэх шаардлагатай.Тэгвэл чухал нэгэн хүчин зүйл бол ажил үүргийг ач холбогдлоор нь ангилж сурах явдал юм. Таны бизнесийн амжилтад аль нь хамгийн их нөлөөтэй мөн аль нь хамгийн яаралтай байгаагаас хамааруулан ажлуудаа эрэмбэлж, “шууд хийх”, “төлөвлөж байгаад хийх”, “бусад уруу шилжүүлэх” эсвэл бүр “хийхгүй байх” хэмээн дөрөв ангилалд хувааж болно.

Artboard 1 copy 10@2x.png

Бизнесийн процесс

Та бизнесийнхээ үйл ажиллагааны алхам бүрийг оновчтой тодорхойлоод, боломжтой бол бүр дүрсжүүлж, бүдүүвч зураг, процесс диаграммыг зурж, бүх шатны ажилчдад танилцуулах нь нэн чухал. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлж чадвал та бизнесийнхээ аль үе шатад, ямар сайжруулалт хэрэгтэй байгааг олж илрүүлэн, асуудлаа оновчтой тодруулаад зогсохгүй архив үлдээж, хэзээ, хаана ямар өөрчлөлтүүд хийгдсэнийг баримтжуулах боломжтой болох юм. Бизнесийн үйл ажиллагаанд үнэ цэн нэмдэггүй, шаардлагагүй байгаа алхмууд, автоматжуулж болох үйл явц болон таны бизнесийн аль хэсэгт нь ямар хүмүүс оролцож байгаа, тэдэнтэй харилцаагаа хэрхэн авч явах шаардлагатай гэдгийг тодорхойлсноор бүтээмжээ тасралтгүй нэмэгдүүлэх боломж үүснэ.

Та дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр өөрийн болон бизнесийн цаг зав, хөрөнгө, мөнгө болон эрч хүчээ хэмнээд зогсохгүй эдгээр нөөц бололцоогоор бизнесээ тэлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ 🤭

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай.)

MicrosoftTeams-image (13).png