Нягтлан бодох бүртгэлийг энгийнээр ойлгох нь🤔
Нягтлан бодох бүртгэлийг энгийнээр ойлгох нь🤔2024-06-19

Энэ хорвоод мэндлээд л хүн бүр татвар төлөх үүрэг хүлээдэг. “Төр оршихуй дор татвар буй, татвар буй дор төр оршмуй” гэдэг шүү дээ. Үүнтэй адил аж ахуй нэгжээр бүртгүүлсэн л бол нягтлан бодох бүртгэл зайлшгүй хөтөлж татвар төлөх учиртай. Дөнгөж эхэлж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бүтэн цагийн нягтлан ажиллуулах нөөц хүрэлцэхгүйн дээр тайлангаа цаг хугацаанд нь илгээх шаардлагатай байдаг тул өөрөө санхүүгийн тайлангаа бэлдэх нь элбэг тохиолддог. Гэвч нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9.2.2-д санхүүгийн тайланг мэргэжлийн эсвэл мэргэшсэн нягтлан бодогч гаргах ёстой гэж заасан байдаг тул тайлан гаргагч нь өөрөө мэргэжлийн үнэмлэх авах, эсвэл мэргэжлийн хүнийг ажиллуулах шаардлагатай байх нь. Санхүүгийн тайланг нягтлан бэлтгэх ёстой боловч ойлгон уншиж байгууллагын хэтийн шийдвэрийг гаргах нь удирдлага хүний үүрэг тул Simple дэх найзууд нь энэ удаад нягтлан бодох бүртгэл, санхүү тайлангийн тухай ерөнхий мэдээллийг та хэддээ хуваалцъя.

Нягтлан бодох бүртгэл нь зөвхөн журнал хөтлөн тайлан илгээхээс гадна өгөгдлөөр үр дүнг хэмжих, үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг боловсруулах гэх мэт боломжуудыг бий болгодог. Компаниуд орлогоо жилээс жилд өсөлттэй байна гэж тооцоо гаргадаг ч тухайн өсөлтийн хэдэн хувь нь бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс, нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлтөөс аль эсвэл ашигт ажиллагаанаас шалтгаалсан бэ гэдгийг хялбархнаар задлан шинжлэх боломжтой болох юм.

Санхүүгийн тайлангийн бүрдэл

1. Санхүүгийн байдлын тайлан (Balance Sheet) 🧮

Санхүүгийн байдлын тайлан нь тодорхой хугацаан дахь санхүүгийн үйл ажиллагааны мэдээллийг тоймлон хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн тэнцлийг харуулдаг. Бизнесийн үйл ажиллагаанд орж ирсэн хөрөнгө оруулалтыг эздийн өмчөөр бүртгэдэг. Харин банкнаас авсан зээл, дансны өглөг зэргийг өр төлбөрөөр бүртгэдэг бол тус хөрөнгө оруулалт болон зээлээрээ бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа нь хөрөнгөөр бүртгэддэг байна. Хөрөнгө = Өр төлбөр + Эздийн өмч

2. Орлогын дэлгэрэнгүй тайлан (Income Statement) 💰

Орлого нь аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааны явцад бий болсон үр дүн, эдийн засгийн өгөөж юм. Үндсэн үзүүлэлтийг орлого, зардал гэж ангилна. Үндсэн үйл ажиллагааны бус орлого зардлыг тусад нь бүртгэх нь зүйтэй. Нэг удаагийн шинж чанартай тогтмол бус орлого, зардлууд нь үндсэн үйл ажиллагааны бус орлого зардалд хамаардаг ба эдгээрийг үндсэн үйл ажиллагааны орлого, зардалтай нийлүүлэн бүртгэсэн тохиолдолд цэвэр ашигт нөлөөлөн өмнөх болон дараа оны тайлантай зэрэгцүүлэн харахад хүндрэл учирдаг.

3. Мөнгөн гүйлгээний тайлан (Cash Flow Statement) 💸

Мөнгөн гүйлгээний тайланд борлуулалтын орлого зардал хэр байгаа болон банкнаас авсан өр зээл, хөрөнгө оруулалт зэрэг мөнгөтэй холбоотой гүйлгээг тайлагнадаг. Мөнгөн гүйлгээний тайлан нь дараах 3 хэсгээс бүрдэнэ.

4. Өмчийн өөрчлөлтийн тайлан (Shareholders equity statement) 🏦

Энэ тайланд компанийн эздийн өмчид гарсан аливаа өөрчлөлтийн мөнгөн дүнг тайлагнадаг.

mongon guilgeenii tailan.png

Тайлан бэлтгэхэд анхаарах хэрэгтэй зүйлс:

1. Тайлангаа стандартын дагуу бэлдэх 📋

Тайлангаа олон улсын стандарт /IFRS- International Financial Reporting Standards/-ын дагуу бэлдэх хэрэгтэй. Тус стандартын дагуу тайлангаа бэлдсэнээр байгууллагуудын тайланг хооронд нь зэрэгцүүлэн харах боломжтойгоос гадна олон улсын банкнаас зээл авах, гадны байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах үед тайлангаа олон улсын стандартаар бэлдсэн байх шаардлага тавьдаг юм шүү.

2. Татварын цахим төлбөрийн системийг ашиглах 💻

Анхан шатны баримтууд журналын бичилтийн дагуу бүрэн байх нь маш чухал. Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хуулиар хориглодог. Орлого орсон даруйд орлогоо нотолж нэхэмжлэх илгээн төлбөрийн баримт шивэх, зарлага гарах тоолонд харилцагчийн нэхэмжлэхийн дагуу бүртгэх хэрэгтэй. Дэлгэрэнгүй тайлбарыг эндээс уншаарай. Компанийн бүх төлбөр нь цахим төлбөрийн баримтаар баталгаажна. Хэрэв баримтгүй бол зардал гэж тооцогддоггүй байх нь.

3. Тайлангаа цаг хугацаанд нь илгээх ⌛

Зөрчлийн тухай хуульд тайлангаа ebalance болон etax цахим тайлангийн систем руу цаг хугацаанд нь илгээгээгүй тохиолдолд аж ахуй нэгжийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр /4 сая төгрөг/ торгоно гэж заасан байдаг. Жилийн орлого нь ₮500 сая хүртэлх бол жил бүрийн 2-р сарын 10-ны дотор санхүүгийн тайлангаа ebalance цахим тайлангийн систем руу илгээнэ. Харин ₮500 саяаас дээш бол хагас жилд нэг удаа 7-р сарын 20, 2-р сарын 10-ны дотор илгээх хэрэгтэй. Татварын тайланг дараах хугацаанд etax цахим тайлангийн систем руу илгээдэг.

tailan ilgeeh hugatsaa.png

Зөрчлийн тухай хуулийн 10.17-р зүйлд нийгмийн даатгалын шимтгэл төлөх даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлоготой холбогдолтой анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтлөөгүй, тайланг буруу гаргасан хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй /₮500,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг тул нягтлан бодох бүртгэл, санхүүгийн суурь мэдлэггүй бол мэргэжлийн нягтлан бодогч эсвэл мэргэшсэн зөвлөхүүдээс туслалцаа авч санхүү бүртгэлээ эхнээс нь зөв авч явах нь маш чухал юм шүү. Мөн онлайнаар өөрийн санхүүгийн мэдлэгийг байнга сайжруулан давхар мэргэжлийн үнэмлэхтэй болсноор тайлан бүртгэл, балансаа өөрөө илгээх боломжтой.

  • Хамгийн энгийн цалин бодох аргачлалтай excel ашиглах
  • Өөр чиглэлээр ажиллаж байсан захирлуудад зориулсан санхүүгийн хичээлүүд
  • Wharton их сургуулийн нягтлан бодох бүртгэлийн суурь хичээлүүд

Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. landscape copy 1.png