Үе хоорондын ялгааг бизнесийн давуу тал болгох нь 🤝
Үе хоорондын ялгааг бизнесийн давуу тал болгох нь 🤝2024-11-08

Өнөөгийн бизнесийн орчинд үүсгэж буй сорилтоосоо ч олон давуу талуудыг үе хоорондын ялгаа бий болгож байна гээд хүмүүс шуугаад эхэлжээ. Янзан бүрийн насны бүлгийн ажилтнуудынхаа мэдлэг, туршлага, ур чадварыг хослуулж чадвал бизнесийнхээ өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүр цаашлаад өөр өөр насны хэрэглэгчдийн хүсэл сонирхол, онцлогийг ч илүү сайн ойлгох боломжтой болдог байна. Харин ойлгож чадвал үе бүрд тохирсон маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлж, бизнесээ өргөжүүлэх боломжийг бий болгож чадах нь ээ.

Хамгийн гол нь энэ “үе” гэдэг зүйл зөвхөн насыг илтгэх биш яг юугаараа, ямар ялгаа үүсгээд байна вэ гэдгийг тодорхойлох нь хамгийн чухал учир энэхүү нийтлэлээ бичлээ.

Гэнэт л баахан Бүүмерүүд, Миллениалууд, Z үеийнхэн гээд л олон нэр томъёо сүүлийн жилүүдэд дуулддаг ч яг ямар насныхныг яаж хуваагаад байгааг нь нэг их сайн мэдэхгүй байгаа бол тайлбарлаад өгье.

Artboard 1 copy 12@4x-100.jpg Эх сурвалж: АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургууль

Зиа насны хувьд ийм байдаг аж. Тэгвэл хэдэн онд төрсөн гэдгээсээ өөрөөр ямар ялгаатай юм бэ гэж үү?

Дээрх онцлогуудаас гадна Z үеийнхэн илүү шинэлэг санаа дэвшүүлж, бүтээлч чадвараа ажилдаа ашиглаж илүү үр дүнтэй, хурдтай ажиллах хандлагатай байдаг бөгөөд өөрсдийгөө илэрхийлэх, хувь хүний хөгжлийг чухалчилдаг тул хамт олны дунд шинэ хэв маягийг бий болгож чаддаг.

Харин X болон бүүмер үеийнхэн бизнесийн үндсэн зарчмуудыг сайн мэддэг бөгөөд туршлагадаа тулгуурлан асуудлыг шийдвэрлэхдээ хамаагүй чадварлаг. Түүнчлэн багаар хамтран ажиллах, урт хугацааны зорилтыг чухалчилдаг тул тэд байгууллагын соёлыг хадгалах, уламжлалыг авч үлдэхэд хамгийн хувь нэмэр оруулдаг.

Сүүлийн үед арай ахимаг насныхан нь Z үеийнхэн ачаалал байтугай хүний хэлсэн үгийг ч даадаггүй гэж шүүмжилж байхыг нэг удаа биш сонссон л биз дээ? Харин эсрэгээгээрээ өөрсдөө хуучинсаг сэтгэлгээтэй, цаг үетэйгээ хөл нийлүүлж чаддаггүй гэх мэтээр шүүмжлүүлдэг. Гэтэл барууны судлаачдын үзэж байгаагаар насанд суурилсан хэвшмэл ойлголтуудаас аль болох зайлсхийж, үе бүр өөрийн онцлог, туршлага, ур чадвартай болохыг ойлгох нь хамгийн чухал аж. Ингэснээр ажлын байран дахь харилцан хүндэтгэл, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, хамтран ажиллах чадварыг дээшлүүлэхээс гадна өөр өөр насны бүлгийн худалдан авагчдын онцлогийг ч илүү ойлгож, тэдэнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох боломжтой болно.

Тэгвэл өөр өөр насны бүлгийн худалдан авагчдын зан төлөвийг судалсан гурван судалгааг харьцуулж үзэхэд дараах дүгнэлтэд хүрч байна:

Artboard 1 copy 13@4x-100.jpg

Энэхүү дүгнэлтээс харахад ахмад болон залуу үеийн худалдан авалтын хандлага, брэнд сонголтод тавигдах шаардлага, үнэлэмжийн асар зөрүү байна. Жишээ нь, ахмад үеийнхний худалдан авалтын зан төлөв нь чанар, туршлагад суурилдаг тул тэд танил, найдвартай брэндүүдэд илүү анхаардаг. Үүнийг харгалзан бизнесүүд бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, баталгааг нэмэгдүүлэх шаардлагатай. Харин залуу үеийнхэн шинэ технологи, тренд болсон бараа бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулдаг тул тэдний хэрэгцээг хангахуйц, шинэлэг бүтээгдэхүүн санал болгох нь чухал.

Маркетингийн сувгаа хэрхэн сонгох вэ? 🤔

Наснаасаа шалтгаалаад худалдан авагчдын мэдээлэл авдаг сувгууд нь тэнгэр газар мэт ялгаатай. Тэгвэл тэдний зан төлөв, онцлогийг судалж, үүнд тулгуурлан хамгийн үр дүнтэй маркетингийн стратегийг боловсруулсныг хуваалцъя. Калифорни мужийн их сургууль болон Өмнөд Коннектикут мужийн их сургууль хамтран худалдан авагчдын зан төлөв, онцлогийг судалж, үүндээ тулгуурлан хамгийн үр дүнтэй маркетингийн стратегийг боловсруулжээ.

Artboard 1 copy 14@4x-100.jpg

Ингээд харвал телевизийн зар сурталчилгаанд голчлон ахмад үеийнхэнд чиглэсэн контент оруулах нь илүү үр дүнтэй байж болох бол залуу үеийнхэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг TikTok, Instagram зэрэг сошиал платформ дээрх контентууд, тэдгээрийг бүтээгчид, нөлөөлөгчдийн тусламжтай сурталчлах нь илүү үр дүнтэй харагдаж байгаа биз?

Эцэст нь ахмад болон залуу үеийн давуу талыг нэгтгэн бизнесийн өсөлтөд ашиглах нь аливаа байгууллагад илүү тогтвортой амжилт авчрах гол түлхүүр юм. Үе хоорондын ялгааг зөв ойлгож, тэдний ур чадвар, туршлага, шинэлэг сэтгэлгээг зохистой хослуулснаар аливаа бизнес зах зээлд байр сууриа баталгаажуулж, урт хугацаанд өрсөлдөх чадвараа хадгалах боломжтой.

Нээрээ, Simple дэх найзууд нь хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байгаа шүү.

landscape_copy_1_2c67de6205_e32871c7a0_d9ada6a214.png