Цалингийн ил тод системеер ажилчдынхаа итгэлийг олсон Buffer компани
Цалингийн ил тод системеер ажилчдынхаа итгэлийг олсон Buffer компани2025-06-24

Бизнесийн салбарт олон талаараа шинэлэг, үлгэр жишээ байж чадсан компаниудын түүх, түүний дотроос хүний нөөц, санхүү, маркетинг, хөрөнгө оруулалтын чиглэлд шинэ санаа болохуйц ухаалаг, сонирхолтой шийдлүүдийг нь өлгөн авч, тайлбарлан хүргэх зорилготой Business Blog-ынхоо 2-р дугаарт тавтай морил.

Хэрвээ найз минь чи жижиг дунд бизнес эрхлэгч бол чамд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулах арга замыг хаа нэгтээ, хэн нэгэн олсон л байж таараа. Түүнийг л бид хүргэхийг зорино доо 😉 Business Blog-той хамт “1-2-3-4” гэж тоолоод блогтоо орцгооё.

1 цогцолбор мэдээлэл: Сошиалаа хөтлөх чинь иййм амархан

Манайхан дунд сошиал дээр хувийн, байгууллагын, хувийн бизнесийн, хоббины, тэрүүхэндээ хурган тагнуулдах зорилготой гээд хүний, өөрийн олон хаяг удирддаг нөхөд цөөнгүй л байгаа байх даа. Ээ дээ, Buffer-ыг үүнд л тусалдаг апп гэж ойлгоход болно. Өөрөөр хэлбэл Facebook, X, Instagram, LinkedIn, Threads, Pinterest, TikTok гэх мэт төрөл бүрийн платформ дээрх хаягуудаа нэг дороос хөтлөх, статистикуудаа харах, хадгалсан постоо цаг тохируулан автоматаар нийтлэх гэх мэт олон нийтийн сүлжээг илүү ухаалаг, үр дүнтэй удирдахад туслах зорилготой үйлчилгээ. 2010 онд байгуулагдсан тус компани нь сүүлийн 15 жилийн хугацаанд тасралтгүй тэлж, контент бүтээгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үнэнч найз болсон юм.

2 том сорилт: Ил тод байдал бол тэдний үнэ цэн. Бусдыг нь болгоно.

Хамаг ажилтнаа алдаад дуусах вий

Buffer компанийн ажилчид дэлхийн өнцөг булан бүрээс ажилладаг. Тиймдээ ч ажлын орчин нөхцөл дэх нэн чухал зүйл нь итгэлцэл болдог аж. Учир нь компанийг халуун дулаан, шударга, чөлөөт уур амьсгалтай, уян хатан болгохын тулд хүйс, арьс өнгө, үндэс угсаа зэрэг ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх нь чухал байв. Энэ нь цалингаас эхэлж л дээ.

Мэдээж компанийн бүх л ажилчдын цалинг хүссэн хүн нь дуртай цагтаа харж болохоор тийм шилэн байна гэдэг амаргүй. Наанадаж л тэр дунд цалингаа нууцлалтай чигээр нь үлдээхийг хүсэх хүмүүс бий. Үгүй гэхэд өрсөлдөгч компаниуд сайн ажилтныг тань төдөх юмгүй илүү цалин амлаад л шүүрээд авах боломжийг нээлттэй тавьж байна гэсэн үг юм.

Яаж? Хүн бүрд шударга санагдах томьёо байгаа гэж үү?

Мэдээж үгүй. Тиймээс тэд өөрсдийнх нь үйл ажиллагаанд тохирох томьёог зохиохын тулд сүүлийн 13 жил судалсан гээд бод доо. Товчхондоо сорилтын гарц гаргалгааг богино хугацаанд яарч биш, харин урт хугацааны тасралтгүй сайжруулалт, судалгаагаар олж шийдсэн гэсэн үг. Тиймээ, мундаг байгаа биз? Simple-ийн найзууд нь ч бас уншаад “Мундаг юмөө” гээд л сууж байна.

3 гол арга: Оролдоод л бай

Туршаад л үз. Боломгүй бол эртхэн хаяад цааш урагшил

Стартапын ертөнцийн хамгийн том онцлог ялгарал, давуу тал нь магад энэ байх. Корпорэйт байгууллагуудын хувьд инерц том тул аливаа шинэ санааг хэрэгжүүлэхэд багагүй хэмжээний судалгаа, төлөвлөлт, хугацаа шаарддаг бол стартапуудын хувьд өөрт тохирох төгс хувилбараа олох хүртлээ ямар ч шинэ санааг хурдтай хэрэгжүүлэх, тэр нь цаашид амжилттай ажиллах санаа мөн эсэхийг турших боломжтой байдагт оршино.

Ердөө л энэ. Тэд асуудлаа тодорхойлсон, шийдэл боловсруулсан, туршсан, хаяхаа хаяад, авахаа аваад цааш нь хурдтай хөгжүүлээд явсан. Үр дүнд нь амжилтад хүрсэн.

Итгэлцлийг үүсгэхийн тулд ил тод байх хэрэгтэй

Buffer-ийн удирдлагууд технологи, стартапын орчинд итгэлцлийг бий болгох зорилготой ажиллахдаа байгууллагын орчинд энэ л 3 зарчмыг баримталсан.

01.jpg

Итгэлцлийг үүсгэхийн тулд “Тухайн ажилтны цалинг ямар шалгуураар, хэрхэн тогтоосон бэ?” гэх асуултад тодорхой хариулт өгөх шаардлагатай байв. Тиймээс томъёонд суурилсан систем боловсруулж, хүн бүрийн цалин нэгдсэн томьёогоор тооцдог болсон. Ахин сануулахад дээр дурдсанчлан энэ томьёог олон удаагийн сайжруулалтаар гаргаж авсан гэдгийг санаарай.

02 3.jpg

(1) Үндсэн цалин бол тодорхой байх. Тухайн ажлын байранд ажиллаж буй хүн бүрийн суурь цалин

(2) Албан тушаалын хувьсагч: Инженер, дизайнер, харилцагчийн зөвлөх гээд л ажил үүргийн ангиллаас шалтгаалах ба дотроо ахлах, гүйцэтгэх, дадлагажигч, зөвлөх гэхчлэн хувьсах утга. Инженерүүд × 1.0, Дизайнерууд × 0.95, Хэрэглэгчийн өмгөөлөгчид × 0.75 гэх мэт.

(3) Амьжиргааны өртгийн хувьсагч: Энэ надад хамгийн их таалагдсан хувьсагч нь. Дээр бас Buffer зайнаас ажилладаг олон ажилтантай гэж байсан даа. Тэгэхээр тэдгээр ажилтнууд нь хаана амьдарч байгаагаас шалтгаалаад өртөг нь харилцан адилгүй байна даа. Өө яг түүнд зориулж тэгш байдал үүсгэхээр тухайн орон нутгийнх нь өртөгт тохируулж цалингаа бодддог. Гоё байгаа биз? Мэдээж хэрэг Нью-Йорк юмуу Токиод амьдрах болон Ханой юмуу Бангкокт амьдрах амьжиргааны өртөг хоорондоо хол ялгаатай шүү дээ.

(4) Ур чадвар, туршлагын урамшуулал: Ажилтны мэргэжлийн туршлага нь "Дагалдан" (1.0x), "Дунд түвшний" (1.1x), "Aхисан түвшний" (1.2x), "Мэргэжилтэн" (1.3x) гэх мэт коэффициентээр илэрхийлэгдэж, цалингийн хэмжээнд нөлөөлдөг.

Хүмүүсээ бие биедээ урам хайрла: Хайрлагддаг ажилтнууд

Өө унших тусам Buffer-ын ажилтнууд эрхэлж өгдөг юм байна. Цалингаас гадна авдаг урамшууллуудыг нь хар даа!

• Зайнаас ажиллахад зориулсан дэмжлэг

• Эрүүл мэндийн даатгал, тэтгэлэг

• Багадаа 3 долоо хоногийн амралт авч болох эрх

• Хүүхэд асрах 16 долоо хоногийн цалинтай чөлөө. Бод доо, бүр 16-ийн 16 долоо хоноггггг гээд.

• Компани дахь өөрийн хөрөнгө: Цалингийнхаа хувиар компанийнхаа хувьцаанаас авч болдог л гэнэ шүү.

• Сургалт хөгжлийн дэмжлэг

За за гэхдээ энэ бүхнийг хүртэхийн тулд үнэхээр чадвартай, бас итгэл даах мундаг ажилтан байх шаардлагатай нь ойлгомжтой л доо. Хэлтэй, мэдлэг чадвартай байвал ийм газрууд дэлхийгээр нэг байгаа нь гарцаагүй л байх. Суръя дөө, чадваржъя дөө.

4 онцлох зөвлөгөө: Сэлмэнд хуй хэрэгтэй, зүрхэнд хайр хэрэгтэй, бизнест итгэлцэл хэрэгтэй

  1. Энэ цаг үед бизнес хийж байгаа бол бас нэг гол хөрөнгө тань “итгэл” байх болно. Үүнд, хамтрагч, харилцагч, ажилтан гээд бүгд орно. Бүгдийнх нь итгэлийг хүлээхийн тулд, дараа нь бий болгосон итгэлцлээ найдвартай хадгалахын тулд тасралтгүй сайжирч ажилла.
  2. Ажлыг хаанаас ч хийх боломжтой болгож байвал, ажилтнууддаа тэр хариуцлага, сахилга бат, урам зоригийг нь төрүүлж чадаж байвал тун дажгүй шүү. Дотоод менежмент чинь дажгүй л явж байгаа юм байна.
  3. Байгууллагын дотоод орчинд гарч буй шийдвэрээ танилцуул, тайлбарла. Buffer ганц цалин дээрээ л ил тод байдаггүй. Тэд менежментдээ ч энэ зарчмыг баримталдаг. Иймд гаргаж буй шийдвэрээ ажилтнууддаа “Яагаад ингэж шийдэх болов?” хэмээх асуултад хариулагдахуйцаар тайлбарладаг гэнэ ээ. “Баг илүү уялдаатай, ил тод байх тусам илүү хурдан бөгөөд итгэлтэй хөдөлж чаддаг.” гэнэ дээ.
  4. Шударга байдал бол аз эсвэл урамшуулал биш харин зарчим юм! Бизнесийн хувьд соёл нь бүх зүйл гэсэн үг. Шударга байдал нь соёл болж чадсан бизнесүүд л урт хугацаандаа үнэ цэнээ алдахгүй урагшилж чадна.

Зиа нэг ийм сонирхолтой компани байна. Simple-ийн найз чамд хэрэгтэй зүйл байсан гэж найдаж байна. Байгаагүй бол эсвэл өөр зүйл хүсэж байвал бидэнд хэлээрэй. Өлгөж аваад л биелүүлэхийг хичээх болно.

(Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж нэг тэрбум төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Энд дарж байгаа газраасаа онлайнаар эрхээ шалгаарай) Business loan banner design.jpg