Мөнгө ч бас ус шиг урсдаг
Мөнгө ч бас ус шиг урсдаг 2024-09-20

Бэлэн мөнгө бол “хаан” гэж бизнесийн ертөнцөд хэлдэг ч олон бизнесүүд мөнгөө үр дүнтэй удирдаж чадалгүй хоосон данстай үлдэж, төлбөрөө хоцроож эцэст нь бизнесийнхээ хамтрагчдын итгэлийг алдаж дуусдаг. Үүгээр ч зогсохгүй энэ нь жижиг, дунд үйлдвэрлэгчдийн дампуурах шалтгааны 82%-ийг эзэлдэг гэсэн судалгаа ч бий. Харин сайн мэдээ гэвэл Simple дэх найзуудад нь хэрэгжүүлж чадвал мөнгөн урсгалын менежментээ дорвитойхон сайжруулаад авах хэдэн арга байна.

Үйлчлүүлэгчдийнхээ нөхцөлийг нийлүүлэгчдийнхтэйгээ уялдуулах 🤝

Бизнес эрхлэгчид маань хэдий чинээ хурдан орлогоо цуглуулна, тэр чинээгээрээ мөнгөн урсгал сайжирна. Учир нь зөвхөн цаасан дээр байгаа тэрхүү хүлээгдэж буй орлого бодит мөнгө болон хувирч байгаа хэрэг шүү дээ. Байгууллагын мөнгөн хөрөнгийн чухал дүрмүүдийн нэг бол үйлчлүүлэгчдэдээ санал болгож буй төлбөрийн нөхцөлөө ханган нийлүүлэгчдийнхээ санал болгож буй нөхцөлтэй уялдуулахад оршиж байгаа юм. Үйлчлүүлэгчдэдээ тавих нөхцөлөө ханган нийлүүлэгчдийнхээ санал болгож буй нөхцөлөөс урт байлгах хэрэггүй. Жишээлбэл, хэрэв танай ханган нийлүүлэгч 30 хоногийн дотор төлбөрөө төлөхийг хүлээж байгаа үед та үйлчлүүлэгчдээсээ 60 хоногийн дотор төлбөрөө авахаар байвал таны мөнгөн урсгал л удааширна гэсэн үг. Иймээс мөнгөний урсгалаа сайжруулахын тулд нөхцөлөө бусад оролцогч талуудынхаа нөхцөлтэй уялдуулах буюу энэ тохиолдолд 30 хоног болгон тохируулах нь хамгийн зөв алхам байгаа юм.

Мөнгөн гүйлгээний төсөөлөл хийх 🤔

Эрүүл амьдралын хэв маягтай байж, бие махбодын үзлэгт тогтмол хамрагдсанаар эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлдэгтэй адил мөнгөн гүйлгээнд анхаарлаа хандуулах нь бизнесээ санхүүгийн асуудлаас ангид байлгахад тусална. Ирэх оныхоо мөнгөн гүйлгээний төсөөллөө тогтмол гаргадаг компаниуд урт хугацаанд оршин тогтох магадлал нь 36%-иар илүү болдог гэсэн QuickBooks-ийн судалгаа ч байна. Тиймээс танай компанид ч мөн гаргаад үзээрэй гэж зөвлөе. Бэлэн хүснэгт эсвэл нягтлан бодох бүртгэлийн онлайн тооцоолуурыг ашиглан сар бүр хүлээгдэж буй мөнгөн орлого, зарлагыг, тэр дундаа томоохон худалдан авалтаа бичээд явж болно. Эдгээр төсөөлөл нь удаашралтай үеийг урьдчилан харж, шийдлийг урьдчилан боловсруулах боломжийг олгодгоороо давуу талтай юм.

Artboard 1 copy 10.png

Зээлээ аль болох урт хугацаагаар авах 📅

Гарааны болон байгуулагдаад удаагүй компани болгонд ямар нэг хэлбэрийн санхүүжилт авах хэрэгцээ гардаг. Хэрэв зээл авах тохиолдолд зээлийн хорогдлын хамгийн урт хугацааг сонгох нь сар бүрийн төлбөрийн хэмжээг бууруулж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн уян хатан байдлыг бий болгодог. Менежментийн компани BDC-ийн зөвлөж буйгаар илүү урт хугацааны зээл авах нь жижиг дунд компаниудад уян хатан сонголт байх бөгөөд илүү их мөнгөн урсгалтай үедээ нэмэлт төлбөр хийж зээлээ төлөх нь тохиромжтой аж.

Нягтлан бодох бүртгэлийн суурийг ойлгох 👩‍🏫

Нягтлан бодох бүртгэлийн үндсэн ойлголтуудын талаарх мэдлэггүй бизнес эрхлэгч ойд төөрсөн сармагчин л гэсэн үг. Нягтлан бодох бүртгэлийг сурснаар санхүүгийн тайлангуудаасаа чухал мэдээллүүдээ ганцхан уншаад л авах боломжтой болдог. Өөрөөр хэлбэл бизнесийнхээ санхүүгийн аль хэсэгт илүү их анхаарах ёстойгоо мэдэж аваад зогсохгүй санхүүгийн эрүүл мэндээ хянадаг болж улмаар мөнгөн гүйлгээгээ эерэг байлгах боломжтой болно. Хэрэв нягтлан бодох бүртгэлийн талаар илүү ойлголт хэрэгтэй байвал бидний өмнө оруулж байсан уг нийтлэлээс уншаарай.

Нээрээ, Simple хайртай бизнесүүдээ дэмжиж 1,000,000,000 төгрөг хүртэлх бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлж байна. landscape_copy_1_2c67de6205_e32871c7a0.png